Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 31, Баасан
“Хариу нэхдэггүй буянтан" хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

“Хариу нэхдэггүй буянтан" хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-06-07 05:09:00

Монгол Ардын Намын дэргэдэх Нийслэлийн Нийгмийн ардчилал, Монголын эмэгтэйчүүдийн холбооноос нийгмийн хариуцлагын хүрээнд уламжлал болгон ээжүүд, эмэгтэйчүүдийг хамруулан зохион байгуулдаг “Хариу нэхдэггүй буянтан” хүндэтгэлийн арга хэмжээ дөрөв дэх удаагаа Соёлын төв өргөөнд амжилттай боллоо.

Тус арга хэмжээн нь дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотойгоор хоёр жил өнжсөн бөгөөд Нийслэлийн НАМЭХ-ээс дөрөв дэх удаагаа зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд салбар бүрд ажил, амьдрал, хийж бүтээснээрээ бусдадаа үлгэр дууриал болсон манлайлагч 1,300 гаруй эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцлоо.

Арга хэмжээг нээж Нийслэлийн НАМЭХ-ийн тэргүүн, УИХ-ын гишүүн Б. Саранчимэг ээжүүд, эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийлээд “2021 онд Монгол улсын төрийн түүхэнд анх удаагаа дөрвөн эмэгтэй Монгол төрийн сайдаар томилогдсон онцгой бас түүхэн үйл явдал болсныг онцлон хэлээд энэ үйл явдал нь Монголын мянга мянган эмэгтэйчүүд, ээжүүд, охид бүсгүйчүүдийн ирээдүйн эрх, тэгш боломжийн төлөө эв санааны нэгдлээр шийдэмгий, зоригтой хийсэн алхмын бодит үр дүн юм” гэлээ.

 
 

Мөн “Нийгэмд шударга ёсыг тогтоох, бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, тэгш байдлыг хангасан, ил тод, хүнд сурталгүй, хариуцлагатай, хүнлэг, энэрэнгүй бас тунгалаг Монгол төрийг цогцлооход охид, бүсгүйчүүд, эмэгтэйчүүд Та бидний дуу хоолой, зүрх сэтгэл, харилцан дэмжлэг, эв нэгдэл эрхэм чухал. Тиймээс шийдвэр гаргах түвшинд дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө бүгдээрээ нэгдэн нийлж, нэгнээ дэмжиж, айл өрх бүрд хүртээмжтэй эдийн засгийн ногоон хөгжлийг эрчимжүүлж, үр хүүхдүүдийнхээ амьдрах эрүүл аюулгүй орчныг бүрдүүлж, өөрсдийн ажил хөдөлмөр эрхлэх боломж нөхцөлийг төлөө дуу хоолойгоо нэгтгэцгээе гэж уриалж байна” гэв.

Оролцсон төлөөлөгч эмэгтэйчүүд дундаас Монголын нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн эрхийг баталгаажуулах, улс төр, нийгэм, эдийн засгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн тэгш эрх, оролцоог хангах, эмэгтэйчүүдийн хөгжлийн төлөө ажиллаж, бусдад үлгэр дууриалал болсон манлайлагч эмэгтэйчүүдийг "ХҮНДЭТ ЭМЭГТЭЙ" өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа.

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-06-07 05:09:00

Сэтгэгдэл бичих

3+3 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty