Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 30, Пүрэв
650 сая төгрөгийн шагналын сантай багийн барилдаан болно

650 сая төгрөгийн шагналын сантай багийн барилдаан болно

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-05-21 03:10:56

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос өнөөдөр "Үндэсний алтан цомын төлөөх барилдаан"-ы талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэж, мэдээлэл өглөө. Энэхүү тэмцээнийг тус холбооноос SPS телевизтэй хамтран зохион байгуулах юм.

Шинэ барилдааны гол зорилго нь Монголын бүх бөхийг хамруулсан багийн барилдаантай болох, дэлхийн түвшний мэргэжлийн лиг байгуулах гэнэ. Шинэ тэмцээн 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургаадугаар сар хүртэл нийт есөн сарын хугацаанд үргэлжилнэ. 650 сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээн 10, 12, 2, 4 ,6 тэгш сард зохион байгуулагдах юм. Мэргэжлийн лигийн барилдаанд түрүүлсэн багийг 200, дэд байрт шалгарсныг 80 сая төгрөгөөр шагнана.

Барилдааны зарим дүрмээс танилцуулбал: Оролцогч 32 баг урьдчилсан нэгдүгээр шатанд сугалаагаар хүч үзнэ. Энэ шатанд хоёр ялалт авсан шилдэг найман баг тойргийн барилдаанд өрсөлдөх эрхээ авна. Хожсон баг гурван оноо авах бол хожигдсон бол нэг оноо авна. Барилдааны үргэлжлэх хугацаа найман минут байна.

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-05-21 03:10:56

Сэтгэгдэл бичих

3+2 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty