Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 30, Пүрэв
"Ливерпуль" Аваргуудын лигийн шигшээд арав дахиа шалгарав

"Ливерпуль" Аваргуудын лигийн шигшээд арав дахиа шалгарав

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-05-05 04:00:35
      Аваргуудын лигийн хагас шигшээгийн хариу тоглолтын эхнийх урьд шөнө Испанийн Вильярреал хотын "Керамика-Эл-Мадригал" цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Эхний тоглолтод 0:2-оор хожигдсон "Вильярреал"-чууд эхний үеийг 2:0-ээр хошуучилсан ба гурав дахь минутад 25 настай сенегал довтлогч Б.Диа, 41 дэх минутад 30 настай франц хагас хамгаалагч Ф.Коклен гоол оруулжээ. Гэвч тэд энэ давамгайллаа төдөлгүй алдах нь тэр. Хоёрдугаар үеийн 62 дахь минутад "Ливерпуль"-ийн хагас хамгаалагч Фабиньо тооны зөрүүг ойртуулж, таван минутын дараа довтлогч Л.Диас тоог тэнцүүлэн, 74 дэх минутад довтлогч С.Мане эцсийн цэгийг тавьсан юм.      
  "Ливерпуль"-чууд Аваргуудын лигийн шувтаргын тоглолтод арав дахиа шалгарч буй нь энэ бөгөөд 1977, 1978, 1981, 1984, 2005, 2019 онд түрүүлж, 1985, 2007, 2018 онд үзүүрлэсэн юм.      
   Аваргуудын лигийн шигшээ тоглолт энэ сарын 28-нд Францын Парис хотын "Стад де Франс" цэнгэлдэх хүрээлэнд болно. Уул нь ОХУ-ын Санкт-Петербург хотын "Газпром Арена" цэнгэлдэх хүрээлэнд товлогдсон ч Европын хөлбөмбөгийн холбоо цуцалсан билээ.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-05-05 04:00:35

Сэтгэгдэл бичих

1+1 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty