Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 30, Пүрэв
Ирэх сард бөхийн өргөөнд есөн барилдаан зохиогдоно

Ирэх сард бөхийн өргөөнд есөн барилдаан зохиогдоно

Эх сурвалж: Bataar.mn Спорт Өчигдөр

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос 2022 оны 5 дугаар сард Монгол бөхийн өргөөнд 9 барилдаан зохион байгуулахаар товложээ.

Тодруулбал, 5 дугаар сарын 07-нд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын арслан Бандийн Ганбаатарын нэрэмжит, гэр бүлийн үүсгэн байгуулсан “Монгол зодог” ХХК-ийн 20 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан

Сарын 08-нд Булган аймгийн Тэшиг сумын аймгийн хурц, бадрангуй, хичээлт, итгэлт, ерөөлт арслан Нямын Батчулууны нэрэмжит Аймаг цэргийн цолтой болон залуу /АЦЦБЗ/ 256 бөхийн барилдаан

Сарын 13-нд Монголын зүүний хүчний холбооны 15 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан

Сарын 14-нд “Чойрын богд хайрханы хишиг” АЦЦБЗ 256 бөхийн барилдаан

Сарын 15-нд “Алтанжолоо” группийн нэрэмжит “Улсын арслан цолны хүндэтгэл”-ийн улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан

Сарын 20-нд Нийтийн монгол шандастан болон өсвөр бөхийн ээлжит барилдаан

Сарын 21-нд сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан

Сарын 22-нд “Бахдам гарамгай” багийн халз барилдаан

Сарын 28-нд Нисэх хүчний өдөрт зориулсан “Улсын аварга цолны хүндэтгэл”-ийн улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.

Эх сурвалж: Bataar.mn Спорт Өчигдөр

Сэтгэгдэл бичих

4+2 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty