Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 26, Ням
К.Бенземагийн дубль "Реал"-ыг хожилд хүргэсэнгүй

К.Бенземагийн дубль "Реал"-ыг хожилд хүргэсэнгүй

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-04-28 05:20:00
     Аваргуудын лигийн хагас шигшээд Испанийн "Реал" (Мадрид), Английн "Манчестер Сити"-тэй учраа таарлаа. Хоёр багийн эхний тоглолт урьд шөнө Манчестер хотын "Этихад (Сити оф Манчестер)" цэнгэлдэх хүрээлэнд болжээ. Тоглолтын 2 дахь минутад "Манчестер Сити"-гийн хагас хамгаалагч Кевин Де Брюйне, 11 дэх минутад довтлогч Габриэль Жезус гоол оруулж, талбайн эзэд 2:0-ээр хошуучилж эхэлсэн аж. "Реал"-чууд  эхний 11 минутад хоёр бөмбөг алдсан нь тус багийн Аваргуудын лиг дэх антирекорд болсон юм. Английн багаас Фил Фоден 53, Бернарду Силва 74 дэх минутад, Эзэн хааны багаас Карим Бензема 33, 82, Винисиус Жуниор 55 дахь минутад гоол оруулсан байна. Ийнхүү "Манчестер Сити" хүчтэй өрсөлдөгчөө 4:3-аар буулгаж авав.       Хариу тоглолт тавдугаар сарын 4-нд Испанийн Мадрид хотноо болно.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-04-28 05:20:00

Сэтгэгдэл бичих

1+2 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty