Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 22, Лхагва
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тавьсан шаардлагынх нь хариуг өглөө

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тавьсан шаардлагынх нь хариуг өглөө

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-04-09 03:13:55

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талбай дээр тайван жагсаал хийж буй залуусын төлөөлөлтэй уулзаж, өчигдөр тавьсан шаардлагынх нь хариуг өглөө. Мөн үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар залуучуудын тавьсан Эрүүгийн хуулийн 22.1-д заасан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан албан тушаалтнуудад торгох ял оноодог заалтыг өөрчлөх шаардлагыг хүлээж авсан талаар мэдээлсэн юм. 

Тэрээр "Залуучуудын тавьсан шаардлагыг хүлээн авсан. Эрүүгийн хуулийн авлига, албан тушаалын заалтад өөрчлөлт оруулах асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ" гэлээ. 

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Авлигад идэгдсэн албан тушаалтнууд хуулиар ямар нэг байдлаар ял завшдаггүй байх, хөөн хэлэлцэх хугацаа хэт бага байх, ялын бодлогыг чангатгах асуудлыг бид ярьсаар өдий хүрсэн. Үүнийг ирэх долоо хоногийн Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанааар хэлэлцэн УИХ-д өргөн барина” гэв.

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-04-09 03:13:55

Сэтгэгдэл бичих