![]() |
USD / АНУ-ын доллар | 2,850.01 |
![]() |
CNY / БНХАУ-ын юань | 434.98 |
![]() |
RUB / ОХУ-ын рубль | 38.64 |
![]() |
EUR / Евро | 3,444.66 |
![]() |
KRW / БНСУ-ын вон | 2.61 |
![]() |
GBR / Английн фунт | 3,793.08 |
![]() |
JPY / Японы иен | 27.27 |
Монголын снукер бильярдын тамирчид 2021 оны ДАШТ, 2022 оны Азийн АШТ-д амжилттай оролцоод ирсэн. Эдгээр тэмцээнд О.Лхагвадорж, Т.Хаш-Очир нар эрэгтэйчүүдийн ангилалд, Б.Нарантуяа, Б.Билгүүнзаяа, Ж.Отгонбаяр нар эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн бөгөөд Б.Нарантуяа сонирхогчдын ДАШТ-ий шөвгийн наймд шалгарсан юм.
Улмаар гуравдугаар сарын 1-15-ны өдрүүдэд болсон снукер бильярдын Азийн АШТ-д Б.Нарантуяа гуравдугаар байр эзэлж, Монголын бильярдын түүхэнд шинэ хуудас нээсэн билээ. Сүүлийн үед амжилт арвин байгаа бильярдын тамирчид болон холбооны төлөөллийг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар өнөөдөр хүлээн авч уулзан баяр хүргэж, МҮОХ-ны шагналаар шагнаж урамшууллаа.
Тухайлбал, Монголын бильярдын холбооны ерөнхийлөгч Б.Мандахбаяр, Монголын бильярдын холбоог үүсгэн байгуулагч, холбооны Удирдах зөвлөлийн гишүүн М.Мягмаржав, Д.Амаржаргал нарыг МҮОХ-ны “Алтан очир” одонгоор, тамирчин Б.Нарантуяаг “Олимпын алдар” одонгоор шагналаа.
Сэтгэгдэл бичих