Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 02 сарын 01, Лхагва
Укрианд өдөрт 80 гаруй буун дуу гарч, иргэд дүрвэж эхэллээ

Укрианд өдөрт 80 гаруй буун дуу гарч, иргэд дүрвэж эхэллээ

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2022-02-21 23:57:12

ДОНБАССЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР

Украйны аюулгүй байдлын хүчнийхэн Донецкийн “Бүгд Найрамдах Улс” руу өдөрт 80 гаруй халдлага үйлдсэн нь бүртгэгдлээ. Энэ талаар тус бүгд найрамдах улсын гал зогсоох дэглэмийн хяналт зохицуулалтын нэгдсэн төв дэх төлөөлөгчийн газраас мэдээллээ. Докучаевск, Спартак, Донецк зэрэг хэд хэдэн суурин газрууд цохилтод өртжээ.

Халдлагад зөвхөн байшин сууц өртөөд зогсохгүй мөн дэд бүтэц, стратегийн чухал ач холбогдолтой барилга байгууламжууд ч өртсөн байна. Тухайлбал, химийн үйлдвэрийн газар луу Украйны Зэвсэгт хүчнийхэн арав гаруй мина харвасан аж. Түүгээр ч барахгүй, Минскийн гэрээгээр хориглосон зэвсэг хүртэл ашигласан нь батлагджээ. Өөрсдийгөө "Лугаскийн Бүгд Найрамдах Улс" хэмээн зарладаг улсад ч мөн тавь гаруй буудалцаан болсон гэх мэдээлэл ч байна.

Луганскийн ардын цагдаагийн албаныхны хэлснээр, Украйны Зэвсэгт хүчин хүн ам суурьшсан Пионерское суурингийн нутаг дэвсгэрт довтлох гэж оролдсон гэлээ. Энэ үеэр хоёр ч энгийн иргэн амиа алджээ.

Ийнхүү хоёр шөнө Донецкийн оршин суугчдын хувьд тайван бус түгшүүртэй хонож өнжлөө. Дэлбэрэлтүүд яг хотын төв хэсэгт хүртэл тод сонсогдсон байна. Албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөөгүй Донецкийн “Бүгд Найрамдах Улс”-ын Засгийн газрын мэдээлснээр, гал зогсоох хяналт зохицуулалтын нэгдсэн төвд Минскийн гэрээгээр хориглосон 20 гаруй том калибр маягийн мина Украйны талаас хотын зах руу чиглүүлэн харважээ. Шөнийн цагаар “Бүгд Найрамдах Улс”-ын хүн ам суурьшсан зургаан ч сууринд галын дуу гарсан байна.

Холбоо барих шугамын дагуух бүс нутагт буун дуу тоо хоёр дахин ихэссэн болохыг Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага /ЕАБХАБ/-ын тусгай хяналтын комиссын ажиглагчид мөн тэмдэглэжээ. Хоёрдугаар сарын 19-20-нд шилжих ганцхан шөнийн дотор л гэхэд гал зогсоох тухай тогтоолыг 2500 орчим удаа зөрчсөн гэж тоог нь нарийн гаргасан байна.

Хамгийн сүүлийн мэдээллээр, хоёрдугаар сарын 20-ны өдрийн үүрийн 05 цагийн орчимд Украйны арми Северский Донец голыг гаталж, Пионерское тосгоны ойролцоох Луганскийн “Бүгд Найрамдах Улс”-ын ардын цагдаагийн байрлал руу халдах оролдлого хийжээ. Халдлагын улмаас өөрсдөө их хохирол амсаж, ухарсан аж. Тэд таван орон сууцны барилгыг сүйтгэснээр энгийн номхон иргэд амиа алдсан гэсэн мэдээлэл байгаа юм.

Ингээд Донецк, Луганск хоёр “Бүгд Найрамдах Улс”-д бүх нийтийн цэрэг дайчилгаа зарлалаа. Цэргийн албанаас чөлөөлөгдөөгүй залуус хүртэл цэргийн зарлан дуудах хуудас авч эхэллээ. Олон олон хүмүүс өөрсдийн сайн дураар цэргийн бүртгэлийн цэгүүдэд ирж, бүртгүүлж эхэлсэн байна. Донбассаас ирсэн дүрвэгсдийн тоо хэдэн арван мянгад хүрээд байна гэсэн мэдээлэл ирлээ. Зөвхөн бямба гараг /2022.02.19/-ийн орой гэхэд л бараг 17 мянган иргэн Луганскийг орхин гарчээ. Тэдний олонх нь дайн гэдэг ямар аймшигтай болохыг аль хэдийн биеэрээ туулсан байгааг хэвлэл мэдээллийнхэн онцоллоо.

Автомашин, автобус гээд бүх урсгал Ростов мужтай хиллэдэг боомтоор дамжин өнгөрдөг. Ард иргэдийг түр байршуулах төвүүдийг эл газарт түргэн шуурхай байршуулдаг туршлага 2014 оноос эхэлсэн түүхтэй. Гэсэн ч, дүрвэгсдийн ихэнх нь цаашаа явна гэсэн бодолтой байгаа аж. Нөхцөл байдал улам л хурцдаж байгаа тул оросын бүс нутгууд ээлж дараалан Донбассын оршин суугчдыг хүлээн авахад бэлэн буйгаа зарлаж эхэллээ.

Хоёрдугаар сарын 20-ны өглөө Донбассын дүрвэгсэдтэй анхны галт тэрэг Воронеж мужид ирсэн байна. Галт тэрэг Таганрогоос өмнөх өдрийн шөнө хөдлөсөн ба дүрвэгсдийг түр байршуулахаар болжээ. Үүний тулд хүүхдийн хоёр ч зусланг ашиглахаар болов. Воронеж муж бол Донецк, Луганскийн нүүлгэн шилжүүлсэн оршин суугчдыг хүлээн авч буй хоёр дахь бүс боллоо.

Хүмүүсийн дийлэнх нь харин Ростовский мужид байгаа юм. Онцгой Байдлын Яамны даргын үүрэг гүйцэтгэгч Александр Чуприян мэдэгдэхдээ, 40 мянга гаруй хүнийг Ростовский мужид хүргэсэн ба тэдний 6,500 гаруйг нь түр байршуулах газарт байрлуулаад байгаа аж. Тэдэнд эмнэлгийн болон хууль эрх зүйн гэх мэт шаардлагатай бүх тусламжийг үзүүлж эхэлсэн гэдгийг мөн дурдав.

“Нэгдсэн Орос” /Единая Россия/ Нам хууль эрх зүйн дэмжлэг үзүүлэх төвийг нээн ажиллуулж эхэлсэн байна. Түүнчлэн “Залуу гвардууд”, “Бид хамтдаа”, “Сайн дурынхны салаа” гэх зэрэг залуусын сайн дурын хөдөлгөөн бий болоод байна. Сайн дураар эвлэлдэн нэгдсэн залуусын хамтарсан бүлгүүд өдөр, шөнөгүй ажиллаж эхэлжээ. Тэд бичиг баримт бүрдүүлэх, хаана хандах зэрэг хүмүүст туслахаас гадна дүрвэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж эхэлсэн байна. Сайн дурынхны бүлгэм, хөдөлгөөнийнхнийг Ростов муж руу явах замд хэд хэдэн бүс нутагт байгуулахаар ажиллаж эхэлжээ.

dnn.mn

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2022-02-21 23:57:12

Сэтгэгдэл бичих