Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 29, Ням
Өнөөгийн нөхцөл байдалд хөл хорио тогтоох шаардлагагүй

Өнөөгийн нөхцөл байдалд хөл хорио тогтоох шаардлагагүй

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-01-19 14:47:42
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа нар мэдээлэл хийж байна. 

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа 

"УОК-оос өгсөн мэдээллээр Монгол Улсын хувьд батлагдаж буй тохиолдлын 90-ээс дээш хувьд Омикрон хувилбар давамгайлж байна.

Засгийн газрын хуралдаанаар хичээл сургуулийн талаар ярилцсан. УОК-ын эрдэмтдийн зөвлөлөөс өгсөн мэдээллээр нэгдүгээр сарын сүүлч, хоёрдугаар сарын эхэнд халдварын тархалт хамгийн өндөр түвшинд хүрэх тооцооллыг гаргаад байна.

Ийм учраас БШУЯ-наас хичээл сургуулийг хэрхэн эхлүүлэх талаарх гурван төрлийн зохион байгуулалтын арга хэмжээг Л.Энх-Амгалан сайд танилцуулсан. Ерөнхий сайдын зүгээс ЭМЯ, БШУЯ, УОК саналаа нэгтгэж шийдэх долоо хоногийн хугацаатай үүргийг өглөө.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар өнөөгийн нөхцөл байдалд хөл хорио тавих шаардлагагүй, аль нэг байгууллагаас ийм санал одоогоор ирээгүй байгааг мэдээлье" гэв. 

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-01-19 14:47:42

Сэтгэгдэл бичих