Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 08, Лхагва
Коронавирусийн "дельта" хувилбар өөрийгөө устгаж байна

Коронавирусийн "дельта" хувилбар өөрийгөө устгаж байна

Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-11-23 14:08:36
   Японы төв хэсэгт орших Нийгатагийн их сургуулийн эрдэмтэд тус улсад шинэ төрлийн коронавирусийн "дельта" хувилбарын тархалт өөрийгөө устгасны улмаас зогссон байж болзошгүй гэж "Sankei Shimbun" сонины даваа гарагийн дугаарт хэвлэгдсэн нийтлэлд онолын дагуу өгүүлжээ. Тэдний онолоор уг хувилбарын геномд хэт олон мутаци хуримтлагдсан нь вирусийн бүтцэд гарсан алдааг засах үүрэгтэй nsp14 бүтцийн бус уургийн ажлыг өөрчлөхөд хүргэсэн гэнэ. Ингээд л мань уураг хэвийн ажиллахаа больсон нь "дельта" хувилбарын нөхөн үржихүйн үйл ажиллагааг тасалдуулж, улмаар өөрөө өөрийгөө устгахад хүргэж л дээ.   Арлын оронд коронавирусийн халдварын тоо долдугаар сарын сүүлч, наймдугаар сарын эхээр буюу Токиод олимп болж байхад их хэмжээгээр нэмэгдсэн юм. Тус улсад эл өвчнөөр халдварласан хүмүүсийн тоо өдөр бүр нэмэгдэн, антирекордыг тогтмол шинэчилж байсан ч есдүгээр сар гэхэд нөхцөл байдал эрс сайжирсан юм. Одоо халдварын тархалт мэдэгдэхүйц буурсан ба жишээлбэл 11-р сарын 21-нд дөнгөж 143 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь наймдугаар сарын эцсийн оргил үзүүлэлтийн нэг орчим хувийг эзэлж байна.
Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-11-23 14:08:36

Сэтгэгдэл бичих