Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 31, Баасан
“Хүүхдийн төлөө фонд”-д цугласан мөнгийг Засгийн газрын тусгай сангийн дансанд хүлээж авлаа

“Хүүхдийн төлөө фонд”-д цугласан мөнгийг Засгийн газрын тусгай сангийн дансанд хүлээж авлаа

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-10-26 20:41:42

“Хүүхдийн төлөө фонд” төрийн бус байгууллагын дансанд цугласан мөнгийг Хүүхдийн төлөө сангийн дансанд өнөөдөр албан ёсоор хүлээж авсныг ХНХ-ын сайд А.Ариунзаяа фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Тэрбээр "2,051,172,968 төгрөг “Хүүхдийн төлөө сан” Засгийн газрын тусгай сангийн дансанд шилжин орж ирлээ. “Хүүхдийн төлөө фонд” ТББ нь цаашид үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд “Хүүхдийн төлөө сан”-д бүх хандив, амлалтыг шилжүүлэв.

Батлагдсан хууль, тогтоомжийн дагуу зарцуулалт хийгдэх болно. Сангийн мөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, олон улс, тив дэлхийн соёл урлаг, спортын уралдаан, наадамд амжилт гаргасан хүүхдүүдийг урамшуулах болон олон улсын наадам, тэмцээнд оролцох бэлтгэл хангаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх чиглэлд зарцуулна" хэмээн бичжээ. 

 

Автомашины “азын” дугааруудыг дуудлага худалдаагаар борлуулж олсон орлогыг Хүүхдийн төлөө санд мөн төвлөрүүлж байгаа. Энэ оны есдүгээр сард дуудлага худалдаанаас олсон орлогыг хүлээн авах үеэрээ ХНХ-ын сайд "Хүүхдийн төлөө сангийн зарцуулалт Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу шилэн байна. Одоогоор Хүүхдийн төлөө санд өмнө нь хуримтлагдсан мөнгө ТББ-ын дансанд байршиж байгаа бөгөөд сантай холбоотой журам батлагдаад данс дөнгөж нээгдээд байгаа. Эхний ээлжинд ЗТХЯ-наас мөнгө орж ирлээ. Удахгүй ТББ-ын дансанд байршиж байгаа мөнгө орж ирээд, зарцуулалт нь шилэн байдлаар хэн бүхэнд нээлттэй харагдаад явна" гэдгийг хэлж байв.

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-10-26 20:41:42

Сэтгэгдэл бичих

2+4 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty