Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 10 сарын 19, Мягмар
Замын-Үүд, Эрээний боомтыг хааж, ХӨЛ ХОРИО тогтоолоо

Замын-Үүд, Эрээний боомтыг хааж, ХӨЛ ХОРИО тогтоолоо

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-10-14 10:58:39

БНХАУ-ын Эрээн хот өнөөдрөөс /2021.10.14/ эхлэн хөл хорио тогтоолоо. Ингэснээр Замын-Үүд, Эрээний боомт түр хугацаагаар хаагдаж байгаа аж. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар хил дээр ажиллаж байгаа Гадаадын иргэн харьяатын газрын ажилтнаас коронавирусний халдвар илэрсэн гэх. Хөл хориог хамгийн багадаа 14 хоногийн хугацаатай тогтооно гэх мэдээлэл байна.

Манай талаас халдвар тээвэрлэгдэн очсон гэж үзээд, хилийн боомтын үйл ажиллагааг хааж байгаа аж. Хилийн боомт хаагдсан тул Эрээн хотод их хэмжээний ачаа тээвэр саатах нөхцөл бий болж байгаа нь бизнес эрхлэгчдийн бухимдлыг төрүүлж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай аравдугаар сарын 12-ны өдөр цахим уулзалт хийсэн. Ингэхдээ хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын төлөө хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллах талаар санал нэгдсэн гэх мэдээлж байсан ч нэгхэн хоногийн дараа Эрээний боомт тодорхойгүй хугацаагаар хаагдлаа.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-10-14 10:58:39

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Моү
Хонио буцааж аваяаа
2021-10-14 20:02:18 - 202.126.90.65
Зочин
Хятадын вирус
2021-10-14 12:40:05 - 122.201.19.99
Зочин
Хятадууд өөрсдөө вирүсийг анх дэлхийд тараачихаад одоо ингэх ёс зүйд нийцэх?
2021-10-14 11:29:26 - 103.212.116.190