Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 26, Ням
​200 болон түүнээс дээш ажилтантай бөөний, жижиглэнгийн худалдаа эрхэлж буй компанид репо зээл олгоно

​200 болон түүнээс дээш ажилтантай бөөний, жижиглэнгийн худалдаа эрхэлж буй компанид репо зээл олгоно

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-10-13 22:47:55

Монголбанк 2021 оны дөрөвдүгээр улирлын ээлжит репо арилжааг өчигдөр зохион байгуулжээ.

Тус банкнаас 285 тэрбум хүртэл төгрөгийн репо арилжаа зарлаж, 4 банкнаас нийт 160 тэрбум төгрөгийн репо санхүүжилт авах санал ирүүлснийг олгосон байна.

Уг санхүүжилтээр банкууд жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспорт, үйлчилгээ, боловсруулах үйлдвэрлэл, хоёр зуу болон түүнээс дээш ажилтантай бөөний болон жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж буй этгээдэд зээл олгох юм.

Репо санхүүжилтийн зээлийг ХААН банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Төрийн банк, Хас банк, Капитрон банк, Тээвэр хөгжлийн банк, Богд банканд хандаж авах боломжтой.

Зээлийн шалгуур, нөхцөл болон хөтөлбөртэй холбоотой журам, тушаал зэрэг нэмэлт мэдээллийг Репо арилжаа хэсгээс авахыг Монголбанкнаас зөвлөлөө.

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-10-13 22:47:55

Сэтгэгдэл бичих

4+3 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty