Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 22, Лхагва
НДЕГ: Ковид-19-ын улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсаны ТЭТГЭМЖИЙГ хэрхэн авах вэ?

НДЕГ: Ковид-19-ын улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсаны ТЭТГЭМЖИЙГ хэрхэн авах вэ?

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-09-29 03:36:11

Коронавируст халдварын улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан иргэн, даатгуулагч нь эрүүл мэндийн байгууллагаас эмнэлгийн хуудсыг авч өөрийн ажил олгогчид, хэрэв сайн дурын датгуулагч бол харьяа Нийгмийн даатгалын хэлтэстээ хандаж хөдөлмөрийн чадвар түр алдасны тэтгэмж авах боломжтой.

Даатгуулагч та эмнэлэгт хэвтэн ор хоногоор эмчлүүлсэн болон эрүүл мэндийн байгууллагад бүртгүүлэн гэрээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан тохиолдолд эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан хугацааны эмнэлгийн хуудсыг авна.

Хөдөлмөрийн чадвар түр алдасны тэтгэмжийг шимтгэл төлж ажилласан хугацаанаас хамааран сүүлийн бүтэн ажилласны 3 сарын хөдөлмөрийн хөлсний дунджаас 50 хувь, 55 хувь, 75 хувиар бодож олгоно.

Arslan.mn

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-09-29 03:36:11

Сэтгэгдэл бичих