Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 09 сарын 17, Баасан
Хятадад төрөлтийн хязгаарлалтыг бүрэн цуцлах бодолтой байна

Хятадад төрөлтийн хязгаарлалтыг бүрэн цуцлах бодолтой байна

Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-06-22 09:37:43
     Хятадын эрх баригчид  хүн ам зүйн бодлогоо өөрчлөх бодолтой байна. “The Wall Street Journal” сонинд ингэж бичжээ. 2025 он гэхэд эрх баригчид хүн амын төрөлтийг хязгаарлах арга хэмжээг бүрэн цуцлах бодолтой байна. Тус орны эдийн засгийн хөгжлийн хурдац саарч, хүн амын бүтэц гажсан нь улс төрийн чиг бодлогыг өөрчлөх шалтгааны нэг болжээ. Өнөөдрийн байдлаар төрөлтийн хамгийн бага түвшин Хятадын мужуудад бүртгэгдэж байгаа бөгөөд тиймээс шинэ арга хэмжээ давын өмнө хөдөөгийн оршин суугчдад хамаарах ажээ.       
      Хятадын хүн ам хөгширч байгаа нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж  байна гэж хятадын удирдагч Ши Зиньпин тавдугаар сард намын дээд тушаалын ажилтнуудад мэдэгдсэнийг “The Wall Street Journal” сонинд дурджээ. Тийнхүү тэр энэ асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ нэн даруй авахыг тушаасан байна. 
    Хятадын эрх баригчид айл өрхүүдийг гурван хүүхэдтэй байхыг зөвшөөрсөн нь тавдугаар сарын 31-нд тодорхой болжээ. Харин энэ шийдвэр хэзээ хүчин төгөлдөр болох нь одоогоор тодорхойгүй байна. Одоо Хятад улсад бараг 1,4 тэрбум хүн аж төрж  байгаа аж. Бээжингийн эрх баригчид  хүн ам зүйн “нэг айл – нэг хүүхэд” гэсэн бодлогыг 1979 оноос 2015 онд баримталж ирсэн юм. 2016 онд тус орны оршин суугчдад  хоёроос илүүгүй хүүхэд төрүүлэхийг зөвшөөрсөн билээ.  
  2020 оны эхээр төрөлт хамгийн их буурсан учир төрөлтийн бодлогыг эргэж харах хэрэгтэй гэж эрх баригчид төлөвлөж байгаа аж.  16-гаас 59 хүртэл насны хүмүүс багтдаг хөдөлмөрийн чадвартай хүн амын тоо ч цөөрч,  нэг жилийн хугацаанд 890 мянгаар буурсан байна.  Үүний зэрэгцээ тус орны хүн ам  хөгширч байгаа ажээ.   

Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-06-22 09:37:43

Сэтгэгдэл бичих