Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-07-28
25°
13°
Пүрэв
2021-07-29
25°
12°
Баасан
2021-07-30
27°
13°
Бямба
2021-07-31
22°
13°
Ням
2021-08-01
24°
13°
2021 оны 07 сарын 27, Мягмар
Б.Ундармаагийн хэргийг Дээд шүүх дахин хэлэлцэнэ

Б.Ундармаагийн хэргийг Дээд шүүх дахин хэлэлцэнэ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-06-18 14:06:27

Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийг өнөөдөр шүүнэ.

  • Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны наймдугаар сарын 10-ны өдрийн 1466 дугаар шийтгэх тогтоол,
  • Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн 329 дүгээр магадлалтайБ.Ундармаад холбогдох найман хавтас хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэх болсон.

2019 онд ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд их хэмжээний зээл авсан нь ил болсон юм. Б.Ундармаа, Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Н.Учрал, Я.Содбаатар нар гэр бүлийн гишүүдийнхээ компанид зээл авахад нь тусалсан, ЖДҮХС-гийн удирдлагуудад албан бичиг өгөх замаар нөлөөлсөн байсан. Иймд 2019 оны нэгдүгээр сард Улсын ерөнхий прокуроос Б.Ундармаа, Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж байв. Гэвч УИХ-ын гишүүд эдгээр гишүүдээ танхимд авч үлдсэн. Тухайн үед УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа “ Би мөрдөн байцаагчийг дарамталж шахаагүй. Мөрдөн байцаагчийн дуудсан цагт очиж, хоёр цаг гаруй хугацаанд байцаалт өгсөн. Сонгон шалгаруулалтын журмын дагуу материалаа өгч, хуулийн хүрээнд ажилласан” гэж тайлбарлажээ.

2020 оны наймдугаар сарын 11

Б.Ундармаад Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2.6 жилийн хорих ял оноон, нийтийн албанд ажиллах эрхийг нь зургаан жилээр хаслаа. Түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий "Доктор мэйж" компанидаа 700 сая төгрөгийн зээл авсан хэмээн буруутгаж, дээрх шийдвэрийг гаргасан. Улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө буюу бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон юм.

Гэвч тэрээр дараагийн шатны шүүхэд давж заалдсан юм.

2020 оны 10 дугаар сарын 22

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг хянан хэлэлцээд Б.Ундармаад оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчилж шийдвэрлэсэн юм. Ингэхдээ гэмт хэргээ хүлээсэн, эрүүл мэндийн байдал нь муудсан, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзжээ.

2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Ундармаад холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу хянан хэлэлцсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн юм.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-06-18 14:06:27

Сэтгэгдэл бичих