Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-07-28
25°
13°
Пүрэв
2021-07-29
25°
12°
Баасан
2021-07-30
27°
13°
Бямба
2021-07-31
22°
13°
Ням
2021-08-01
24°
13°
2021 оны 07 сарын 27, Мягмар
Монгол охин АНУ-ын уран сайхны гимнастикийн аварга болжээ

Монгол охин АНУ-ын уран сайхны гимнастикийн аварга болжээ

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-06-15 17:10:48

Монгол охин 2021 оны АНУ-ын уран сайхны гимнастикийн улсын аварга болжээ. Түүнийг М.Мишээл гэдэг. Одоо 12 настай. Тэрбээр уран сайхны гимнастикаар дөрөв дэх жилдээ хичээллэж байгаа аж.

‘Ритм’ уран сайхны гимнастикийн АНУ-ын аварга шалгаруулах тэмцээнийг Индиана мужийн Индианаполис хотод зургадугаар сарын 9-13-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Авьяаслаг уран гимнастикч М.Мишээл нь ганцаарчилсан туузтай үзүүлбэрээр алтан медаль хүртсэн байна.

“Охин минь бөмбөг, тууз, саваа, чөлөөт гэсэн дөрвөн үзүүлбэрээр оролцож, нийлбэр дүнгээр наймдугаар байр эзэлсэн. Манай гэр бүл АНУ-д 14 жил амьдарч байна. Бид Калифорниа мужийн Лос Анжелес хотод амьдардаг. Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохын тулд 3300 км нисэх онгоцоор нисч, тэмцээндээ амжилттай орсондоо баяртай байна” хэмээн аав Б.Мөнхбилэг хэлсэн юм.

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-06-15 17:10:48

Сэтгэгдэл бичих