Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-06-16
21°
Пүрэв
2021-06-17
24°
Баасан
2021-06-18
26°
10°
Бямба
2021-06-19
25°
12°
Ням
2021-06-20
24°
12°
2021 оны 06 сарын 16, Лхагва
Урьдчилсан дүнгээр МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүх тэргүүлж байна

Урьдчилсан дүнгээр МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүх тэргүүлж байна

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-06-09 22:57:06

Энэ удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв хүн-Электорат" эвслээс Д.Энхбат нар нэр дэвшин өрсөлдлөө.

Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ноос санал хураалтын дүнг танилцуулцуулж байна. 

Урьдчилсан дүнгээр буюу 22:30 цагийн байдлаарх санал тооллогоор МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 694,813 хүний саналаар тэргүүлж байна. Харин "Зөв хүн-Электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 215,972 санал, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 60,154 сонгогчийн санал аваад байна.   

Санал хураалт хуулийн дагуу 22:00 цагт хаагдлаа. Улсын хэмжээнд нийт 2087 хэсгийн хороонд санал хураалт явагдсан юм. 

Сонгуулийн ирц 21:30 цагийн байдлаар 52,69 хувьд хүрч, нийт сонгогчдын 1 сая 75 мянга 938 нь санал хураалтад оролцсон талаар СЕХ мэдээлээд байна. Ийн сонгогчдын 50-иас дээш хувь нь саналаа өгснөөр аль нэг хэсэг, аймагт ирц 50 хувьд хүрсэн эсэхээс үл хамаарч сонгууль ирцийн хувьд хүчин төгөлдөр боллоо. 

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-06-09 22:57:06

Сэтгэгдэл бичих