Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-06-23
18°
Пүрэв
2021-06-24
21°
Баасан
2021-06-25
21°
Бямба
2021-06-26
20°
Ням
2021-06-27
19°
2021 оны 06 сарын 23, Лхагва
Энэтхэгийн нийслэлд хөл хориог сулрууллаа

Энэтхэгийн нийслэлд хөл хориог сулрууллаа

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-06-07 11:24:57

Коронавирусийн цар тахлын нөхцөл байдал нэн хүндэрч, халдвар, нас баралтын тоо эрс нэмэгдэж байсан Энэтхэг улсад халдварын тоо буурч эхэлсэн байна. Улмаар Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотын эрх баригчид COVID-19-ийн тахлын улмаас авч хэрэгжүүлсэн хөл хориогоо сулруулахаар шийдсэн талаар The Indian Express мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, зургадугаар сарын долооны даваа гарагаас эхлэн метроны үйл ажиллагааг сэргээж, нэг вагоны багтаамжийн 50 хувьд зорчигч суулгах аж. Түүнчлэн зах, худалдааны төвүүд ч танхимынхаа нэг удаад хүн хүлээж авах багтаамжийнхаа 50 хувьд үйлчлүүлэгчдийг оруулах юм байна. Ажилтнуудын нэг хэсэг нь офист ажиллаж болно, гэхдээ цаашид ч гэрээсээ ажиллах нь зүйтэй гэж Энэтхэгийн Засгийн газар зөвлөжээ.

 

Сүүлийн өдрүүдэд Шинэ Дели хотод халдварын тохиолдол буурч байгаа аж. Өнгөрсөн бямба гарагт хоногт 400 халдварын тохиолдол илэрсэн бол ердөө долоохон хоногийн өмнө 24 цагт илрэх шинэ тохиолдлын тоо 25 мянгад хүрч байлаа. Тавдугаар сард Энэтхэгт өдөр бүр 300 мянгаас багагүй шинэ тохиолдол илэрч байсан бол зургадугаар сард энэ тоо буурч, хоногт дунджаар 120 мянган халдварын тохиолдол илрэх болжээ. 

 

Энэтхэг улсад дархлаажуулалтын ажил эхэлснээс хойш коронавирусийн вакцины 218 сая гаруй тунг тарьсан байна. Тус улсад өвчний дэгдэлт огцом нэмэгдсэн тул бусад улс орнууд руу коронавирусийн вакцин экспортлохоо зогсоосон бөгөөд дэлхийн орнууд ч Энэтхэгт вакцин, шаардлагатай эмнэлгийн хэрэгслээр тусалж байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн 

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-06-07 11:24:57

Сэтгэгдэл бичих