Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-06-16
21°
Пүрэв
2021-06-17
24°
Баасан
2021-06-18
26°
10°
Бямба
2021-06-19
25°
12°
Ням
2021-06-20
24°
12°
2021 оны 06 сарын 16, Лхагва
Хятадад гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрөв

Хятадад гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрөв

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-06-03 10:10:48
      ХКН-ын ТХ-ны улс төрийн товчооны хуралдаанаас гэр бүлийн хосыг гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрөхөөр шийдвэрлэжээ. Харин энэ шийдвэр хүчин төгөлдөр болох тов хараахан тодорхойгүйг Синьхуа агентлаг мэдээлсэн байна. “Нэг гэр бүл – нэг хүүхэд” гэсэн зарчмын дагуухи хүн ам зүйн бодлогыг 70-аад оноос Хятадад баримтлаж ирсэн билээ. Гэтэл төрөлтийг ингэж хатуу хязгаарласан нь тус оронд шинэ шинэ асуудал үүсгэжээ. 
   Одоо Хятадад 60-аас дээш насны 200 сая орчим оршин суугч байгаа аж.  Шинжээчдийн дүгнэснээр,  хэрвээ хандлага өөрчлөгдөхгүй бол, 2050 он гэхэд настай хүмүүс Хятадын хүн амын 35% болох ажээ.  
Үүнтэй холбогдуулан төрөлтийг хязгаарлах зарим арга хэмжээг 2014 онд  цуцлаж, тодруулвал эцэг, эхийнх нь аль нэг нь айлын ганц хүүхэд байсан  хосод хоёр дахь  хүүхдээ  төрүүлэх эрхтэй болсон байна.  Харин Хятадын бүх гэр бүлд хоёр хүүхэдтэй болохыг 2016 оноос зөвшөөрсөн юм.  
Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-06-03 10:10:48

Сэтгэгдэл бичих