Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-06-16
21°
Пүрэв
2021-06-17
24°
Баасан
2021-06-18
26°
10°
Бямба
2021-06-19
25°
12°
Ням
2021-06-20
24°
12°
2021 оны 06 сарын 16, Лхагва
Аж ахуйн нэгж, иргэдийг бүх төрлийн татвар, шимтгэл, торгуулийн өр төлбөрөөс нэг удаа чөлөөлөх санал гаргав

Аж ахуйн нэгж, иргэдийг бүх төрлийн татвар, шимтгэл, торгуулийн өр төлбөрөөс нэг удаа чөлөөлөх санал гаргав

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-06-02 13:33:35

“Ковидийн дараах эдийн засгийн их сэргэлт” сэдэвт хэвлэлийн бага хурлыг МҮХАҮТ-аас зохион байгуулав. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, гүйцэтгэх захирал Т.Дүүрэн нар дараах мэдээллийг өглөө.  

Ковидын дараах эдийн засгийн “Их сэргэлт” санаачилгыг МҮХАҮТ-аас дэвшүүлэв. Уг санаачилгад цар тахлын улмаас хүнд байдалд орсон аж ахуйн нэгж, иргэдэд татварын өршөөл үзүүлэх замаар эдийн засагт тохируулга хийж, ижил гараанаас дахин эхлэх боломжийг олгох асуудлыг хөндөж,

  • Аж ахуй нэгж, иргэдийг бүх төрлийн татвар, шимтгэл, торгуулийн өр төлбөрөөс нэг удаа чөлөөлөх
  • Монгол банкны Зээлийн Мэдээллийн Сангийн хар жагсаалтыг цагаатгах
  • Гурван жил Х-тайлан өгсөн ААН-ийг улсын бүртгэлээс хасах
  • Эдийн засгийг эрчимжүүлэх тусгай нэгж байгуулах (Хөрөнгө оруулалт, менежментийн компани)
  • Эдийн засгийн Хамтын ажиллагааны бүсийг нээх саналуудыг багтаажээ.


УИХ-ын дарга Г.Занданшатар бизнес эрхлэгчидтэй уулзах үеэр (2021.05.28) “Эдийн засгийн салбараар дагнасан танхимууд байгуулах үзэл баримтлал бүхий МҮХАҮТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг МҮХАҮТ-аас өргөн барьсан юм. Түүнчлэн ойрын үед Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Худалдааны тухай, Виртуал хөрөнгийн тухай, Цахим гарын үсгийн тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэхээр төлөвлөж байна.

Бизнесийн салбарынхны үйл ажиллагаанд зарим сөрөг нөлөө үзүүлж байгаа Зөрчлийн тухай, Зөвшөөрлийн тухай хуулийг шинэчлэхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Үүнээс гадна УИХ-ын даргын дэргэд “Худалдаа аж үйлдвэрийн зөвлөл” байгуулахаар болж, бизнесийн орчныг сайжруулах, эдийн засгийн “Их сэргэлт”-ийн бодлогыг эрчимжүүлэх, ДНБ-ий хэмжээг тэлэх, худалдааны эргэлтийг хурдасгах үүднээс Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах шийдвэрүүд гараад байна.

Монголбанкны Зээлийн мэдээллийн сангийн хар жагсаалтыг цагаатгах МҮХАҮТ-ын саналыг Монголбанк захирлуудын зөвлөлийн хурлаараа хэлэлцэн дэмжсэн юм. Өнөөдрийн байдлаар тус мэдээллийн санд 65.105 иргэн, 2428  аж ахуйн нэгжийн мэдээллийг бүртгэжээ. Эдгээр иргэн, аж ахуйн нэгжүүд зээлээ бүрэн төлж дууссан ч банкнаас дахин зээл авч чадахгүй нөхцөл байдалд байгаа тул муу зээлдэгчийн мэдээлэл нь харагдахгүй болсноор дахин зээл авах боломжтой болов.

МҮХАҮТ-аас Хууль, эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд:

  1. Эдийн засаг, Худалдааны яам байгуулах
  2. НӨАТ, НДШ-ийн хувь хэмжээг бууруулах
  3. Төрийн өмчийн (оролцоотой) аж ахуйн нэгжүүдийн засаглалд эрс шинэчлэл хийх, хувьчлах
  4. Зөвшөөрлийн тухай хуулийг батлах
  5. Чөлөөт бүсийн тухай хуулийг шинэчлэх
  6. Танхимын тухай хуулийг шинээр батлах
  7. Хөдөлмөрийн тухай хуулийг батлах
  8. Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг батлах
  9. Хайгуулын лицензийг эргэн харах
  10. Өсөн нэмэгдэх АМНАТ-ыг болих  саналуудыг УИХ, ЗГ-т хүргүүлээд байна.

УИХ-аас танхимын тухай болон бусад бизнес, эдийн засагтай холбоотой хуулийн төслүүдийг хойшлуулахгүйгээр, ойрын үед хэлэлцэн батална гэсэн учраас үүнд хувийн хэвшил, бизнесийн салбарынхны оролцоо чухал гэдгийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин онцоллоо.

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-06-02 13:33:35

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

He cheers. Works better than at home,'' he announces. Beyond the window sprawls the city, surprisingly huge, gray, and dusty looking, with row upon row of prefab apartment blocks, their concrete facings badly weathered. cheap air jordans cheap jordans from china fake yeezys
He cheers. Works better than at home,'' he announces. Beyond the window sprawls the city, surprisingly huge, gray, and dusty looking, with row upon row of prefab apartment blocks, their concrete facings badly weathered. cheap air jordans cheap jordans from china fake yeezys
2021-06-04 08:41:23 - 103.253.153.21