Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-06-16
21°
Пүрэв
2021-06-17
24°
Баасан
2021-06-18
26°
10°
Бямба
2021-06-19
25°
12°
Ням
2021-06-20
24°
12°
2021 оны 06 сарын 16, Лхагва
Монголын боксчид Азийн аваргаас гурван алт хүртлээ

Монголын боксчид Азийн аваргаас гурван алт хүртлээ

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-06-01 12:11:47

АНЭУ-ын Дубай хотноо 2021 оны сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Өчигдөр (2021.05.31) тэмцээний эрэгтэйчүүдийн жин тус бүрийн аваргын тулаанууд явагдаж, Монгол Улсаас 56 кг-ын жинд ОУХМ Х.Энх-Амар Узбекистаны Миразизбек Мирзахалиловтой учраа таарч, 3:2-оор ялснаар алтан медаль хүртлээ.

Мөн 60 кг-ын жинд ОУХМ Э.Цэндбаатар Ираны Данияал Шахбахштай финалд учраа таарч, 5:0-ээр илт давуу ялалт байгууллаа. Ингэснээр тэрбээр Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга болж байна. Түүнчлэн 64 кг-ын жинд  ОУХМ Б.Чинзориг алтан медаль хүртсэнээр Монголын финалд шалгарсан гурван тамирчин бүгд алтан медаль хүртлээ.

Азийн наадмын мөнгөн медальт, ОУХМ Б.Чинзориг аваргын төлөө Энэтхэгийн Шива Тапатай тулалдаж, 3:2-оор ялалт байгуулсан бөгөөд тивийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтан боллоо. Тэрбээр өмнө нь 2017 онд мөнгө, 2019 онд хүрэл медаль хүртээд байлаа.

Энэ удаагийн Азийн аваргаас эрэгтэй 49 кг-ын жинд О.Өнөболд, 69 кг-ын жинд Б.Мишээлт, эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Л.Алтанцэцэг, 54 кг-ын жинд Э.Мичидмаа, 75 кг-ын жинд М.Мягмаржаргал нар хүрэл медаль хүртлээ.

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-06-01 12:11:47

Сэтгэгдэл бичих