Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Баасан
2021-06-18
26°
11°
Бямба
2021-06-19
26°
12°
Ням
2021-06-20
25°
14°
Даваа
2021-06-21
22°
12°
Мягмар
2021-06-22
18°
2021 оны 06 сарын 19, Бямба
COVID-19: Энэтхэг хар мөөгөнцрийн дэгдэлтийг даван туулж чадахгүй байна

COVID-19: Энэтхэг хар мөөгөнцрийн дэгдэлтийг даван туулж чадахгүй байна

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-05-20 12:19:03

Коронавирусийн цар тахлын нөхцөл байдал нэн хүндэрч, шинэ тохиолдол болон нас баралтын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа үед өөр нэг халдварт өвчин дэгдэж, нөхцөл байдал нэн хүндэрч байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Энэтхэгт ховор төрлийн халдвар дэгджээ

"Хар мөөгөнцөр" гэгддэг мукормикозын халдвар дэгдсэний улмаас Энэтхэгийн эмнэлгүүд мөөгөнцөрийн эсрэг Амфорецитин В эмийн хомстолд орсон байна.


Мукормикоз нь Mucorales бүлгийн төрөл бүрийн мөөгөнцрүүдээр үүсгэгддэг өвчин бөгөөд эдгээр мөөгөнцрүүд нь газар, ургамал, ялзарсан жимс, ногоо болон мал амьтны ялгадаст ихээхэн тааралддаг аж. Энэ мөөгөнцөр төдийлөн аюултай биш ч чихрийн шижин, хавдар, ДОХ зэрэг өвчинтэй дархлаа суларсан хүмүүсийн хувьд хамар, уушги, тэр бүү хэл тархины салст бүрхэвчийг гэмтээн, үхэлд хүргэдэг байна.

 

Өнгөрсөн долоо хоногт Махараштра мужийн Эрүүл мэндийн сайд Ражеш Топ мэдэгдсэнээр тус мужид хар мөөгөнцрийн халдварын тохиолдол 1500 орчим бүртгэгдсэн байна. Харин дөрөвдүгээр сарын туршид Гужарат мужид энэ халдварын 900 орчим тохиолдол бүртгэгджээ.

 

Өмнө нь энэ мөөгөнцрийн халдварыг эмчлэх эмийг худалдаж авахад ямар ч хүндрэлгүй байсан бол одоо нэн ховордож, сүүлийн гурван долоо хоногийн туршид эмийн эрэлт эрс өссөн гэж Уттар-Прадеш муж дахь томоохон эмийн сангийн эзэн ВВС агентлагийн сурвалжлагчид ярьжээ.

 

Г.Бямбасүрэн shuud.mn

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-05-20 12:19:03

Сэтгэгдэл бичих