Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-06-23
18°
Пүрэв
2021-06-24
21°
Баасан
2021-06-25
21°
Бямба
2021-06-26
20°
Ням
2021-06-27
19°
2021 оны 06 сарын 23, Лхагва
Барилгын ажил гүйцэтгэхдээ кранаар айлын цонх хагалжээ

Барилгын ажил гүйцэтгэхдээ кранаар айлын цонх хагалжээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-05-18 17:10:41

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас аюулгүй ажиллагааны журмыг мөрдөж ажиллаагүй зөрчлийг арилгууллаа.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 дугаарт ирсэн цамхагт кран айлын цонх хагалсан гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах “Монтед констракшн” ХХК-ий захиалгатай үйлчилгээтэй, орон сууцны барилгын цамхагт краны угсралт, техникийн байдалд ерөнхий гүйцэтгэгч “Их хайрхан констракшн” ХХК-ийн төлөөлөгчийг байлцуулан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийлээ.

Шалгалтаар цамхагт кран нь барилгын талбайн зүүн урд байрлах 80 дугаар байрны 9 дүгээр давхрын 42 тоот айлын цонхыг хагалсан байгаа нь “Зөрчлийн тухай хууль”-ийн 5.15 дахь зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн тул учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж “Их хайрхан констракшн” ХХК-д торгуулийн арга хэмжээ авч, краны бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагаа, иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангаж ажиллах талаар эрх бүхий албан тушаалтны албан даалгавар өглөө.



Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-05-18 17:10:41

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Анандбазар
9-р хороонд баригдаж байгаа барилгуудын хоорондын зайг Сумъяабазараа ирж үзээч. Танай хот төлөвлөлтийн хүмүүс чинь хоорондоо 30 м зайтай байх ёстой гэж нэг юм ярина. Тэр журам нь луйварчидын тодруулбал Миеэгийн гаргасан журам. Зогсоол гэж байхгүй. Нэг давхартаа 6 айлтай 16 давхар байрны гадаа гэхэд л 30 зогсоол гэж төлөвлөнө. 3 айлын дунд нэг зогсоол. Энэ супер төлөвлөлтийг геннисийн номд бүргүүлээч.
2021-05-18 19:38:55 - 192.82.77.30