Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-06-23
18°
Пүрэв
2021-06-24
21°
Баасан
2021-06-25
21°
Бямба
2021-06-26
20°
Ням
2021-06-27
19°
2021 оны 06 сарын 23, Лхагва
"Отор нүүдлээр явсан малчдыг вакцинд хамруулахаар зарим тохиолдолд 200-300 км газар туулж байна"

"Отор нүүдлээр явсан малчдыг вакцинд хамруулахаар зарим тохиолдолд 200-300 км газар туулж байна"

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-05-18 12:35:01
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан аймгуудын Онцгой комиссын дарга нартай цахимаар хуралдсан. Хурлын үеэр тэрбээр, сумдад отор нүүдлээр яваа иргэдээ вакцинжуулалтад хамруулахад аймгийн удирдлагууд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байгааг анхааруулсан.   Тэгвэл отор нүүдлээр явсан малчдыг вакцинд хамруулахаар зарим тохиолдолд 200-300 км газар явж, явуулын цэгээр дархлаажуулж байгааг ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлсэн юм.   Сануулахад, Улсын хэмжээнд өчигдөр 19.374 хүнийг дархлаажуулалтад хамруулжээ. Ингэснээр нийслэлд вакцинд хамрагдах нийт хүмүүсийн 97 хувь эхний тун, 52 хувь нь бүрэн тунд хамрагдаад байна. Харин орон нутагт вакцинд хамрагдах иргэдийн 77 хувь эхний тунгаа хийлгээд байгаа аж. 
Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-05-18 12:35:01

Сэтгэгдэл бичих