Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-06-23
18°
Пүрэв
2021-06-24
21°
Баасан
2021-06-25
21°
Бямба
2021-06-26
20°
Ням
2021-06-27
19°
2021 оны 06 сарын 23, Лхагва
А.Амбасэлмаа: Хоёр тунгаа хийлгээд 21 хоног болсны дараа дархлаатай болно гэдгийг ойлгоорой

А.Амбасэлмаа: Хоёр тунгаа хийлгээд 21 хоног болсны дараа дархлаатай болно гэдгийг ойлгоорой

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-05-18 12:29:48

Эрүүл мэндийн сайдын зөвлөх, доктор А.Амбасэлмаа ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар нийтдээ 50 мянга орчим хүн халдвар авсан. Үүний 87 хувь нь нийслэл хотод бүртгэгдээд байна. 

Нийслэлд халдвар хүн амын дунд өргөн тархсан байгаа энэ үед аль болох хохирол багатай даван туулахын төлөө тэмцэх ёстой. Зөвхөн мэргэжлийн байгууллагууд гэлтгүй ард иргэд мөн халдварын эсрэг тэмцэж байгаа. 

Халдвар өргөн хүрээтэй тархсан үед өвчний хүндрэлийн тоо нэмэгддэг бөгөөд өнөөдрийн байдлаар эмчлүүлж байгаа хүмүүсийн 51-54 хувь нь хүндэвтэр, хүнд, нэн хүнд эмнэл зүйн шинж тэмдэгтэй байна. Энэ хүнд нөхцөл байдлыг даван туулахын тулд цаг тухай бүрд нь боломжийнхоо хэрээр хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн. Халдвар өргөн тархсан байгаа энэ үед хэн ч халдварт өртөж болох учраас халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлах хэрэгтэй. Мөн вакцинжуулах ажлыг өргөнөөр авч хэрэгжүүлдэг. Манай улс өмнө нь олон халдварт өвчний үед вакцинжуулах ажлыг зохион байгуулж байсан туршлагатай.

Вакцинаар дархлаа тогтоож байгаа энэ үед эхний тунг хийлгээд тайвширч болохгүй. Хоёр тунгаа хийлгээд 21 хоног болсны дараа дархлаатай болно гэдгийг ойлгоорой. 

Өнөөдрийн байдлаар халдварын тархалт буурч байгаа нь зөвхөн лабораториор батлагдсан тохиолдлын тоо юм. Шинж тэмдэггүй, хөнгөн балархай хэлбэрээр өвчлөгсдийн тоо буураагүй. Хүн бүр өвчлөх эрсдэл байгаа гэдгийг анхааруулмаар байна. 

Ард иргэд амны хаалтыг маш сайн зүүж байгаа. Урин дулаан цаг болоход тэр бүр амны хаалттай явахад хэцүү. Тийм учраас вакцины бүрэн тунг тариулаад дархлаа тогтох хүртэл халдвар хамгааллын дэглэмээ баримталж чадвал урин дулааны улиралд амны хаалтгүй байх боломж бүрдэж магадгүй" хэмээн ярилаа. 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-05-18 12:29:48

Сэтгэгдэл бичих