Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-06-23
18°
Пүрэв
2021-06-24
21°
Баасан
2021-06-25
21°
Бямба
2021-06-26
20°
Ням
2021-06-27
19°
2021 оны 06 сарын 23, Лхагва
Голын хий яагаад үүсдэг вэ ?

Голын хий яагаад үүсдэг вэ ?

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-05-18 12:02:05

УАУ-ы гол онолд хүний бие нь хорлогдохуун махбод болох 5 хий, 5 шар, 5 бадган, хорлогч долоон тамир, 3 хирээс үүснэ гэж үздэг. Эдгээр нь тэнцвэртэй оршиж байж хүний бие эрүүл байдаг. Тэр таван хийний нэг нь амь баригч хий буюу бидний хэлж сурсанаар голын хий юм. Энэхүү хий, шар, бадган нь тус тусдаа орших оронтой бөгөөд өөрийн “хариуцсан” хийх үйлдлийг /үүрэг/ гүйцэтгэж байдаг.

Яагаад үүсдэг вэ? Амь баригч хий хямрах шалтгаан нь ширүүн чанартай идээг удаан хугацаанд идсэн, юм идэлгүй өлссөн /хатуу мацаг, зарим тураах хоолны дэглэм/, оюуны болон биеийн хувь их ачаалалтай ажилласан, өтгөн шингэнээ хүчээр хаасан, эсвэл гарахгүй байхад хүчээр дүлэх зэрэгт үүснэ. Энэхүү амь баригч хий хямрах нь бусад хийг давхар хямраах эрсдэл үүсгэдэг.

  • Амь баригч хий хямарсаны шинж нь толгой эргэх, зүрх долгисох, амьсгал авахад бэрх, идээ, унд залгиж чадахгүй болно.
  • Дээш гүйгч хий хямрах шалтгаан нь зогисох, бөөлжихийг хүчээр хаасан, хэт удаан уйлсан, инээсэн, даахгүй хүнд ачааг өргөсөн. Түүний шинж нь хэлгийрнэ, ярихад бэрх, биеийн хүч бага, ам муруйна, дурдал доройтоно.
  • Түгээгч хий хямрах шалтгаан нь явдал нь ихсэх, чийгтэй хүйтэнд удаан суух, наадам, цэнгээн тэргүйтэй биеийн үйлийг хэтрүүлэх, адын нөхцөлөөр ихэд айх, эсвэл санаа зовох, ширүүн чанартай идээ идсэнээр хямрах болно. Түүний шинж нь зүрх орчмоор зангирч өвдөнө, дурьдал доройтох мэт унаж татах, ухаан алдах, их ярих, сэтгэлдээ явахыг хүснэ, айж, эмээх хэрэггүй үгийг сонссоноор хөдлөнө.
  • Гал тэгшитгэгч хий нь шингэхэд бэрх идээ идсэн, өдөр унтахаар хямардаг. Түүний шинж нь ходоод хүйтэн, хоолны дуршилгүй, бөөлжинө, идээ шингэхгүй, хийн гүйх мөр хаагдсанаар, хэвлийн цус холилдоно.
  • Уруу арилгагч хий нь баас, шээс, унгас, дуслыг хүчээр хааж, хүчээр шахсанаар хямарна. Түүний шинж нь нүд шархирна, үе гишүү суларна, доголно, амьсгал давчдаж, шээс хаагдана.
  • Хий шартай хавсарвал халуун үүснэ, нулимж шарлана. Бадган өвчинтэй хавсарвал бие хүндэрнэ, даарна, будангуйрах шинж тэмдэг илэрдэг.

Эмчилгээ: УАУ-нд аливаа өвчний эм, засал, идээ, явдал мөрөөр эмчлэн анагаадаг. Хий өвчний үед тослог, шимтэй, шингэхэд хялбар хоол хүнсийг /борц, бурам, цагаан гаа, сонгино, сармис, сүү гэх мэт/ өргөн хэрэглэж, даарахгүй дулаан хувцас өмсөж, сэтгэлд тааламжтай найз, нөхөдтэйгөө уулзана. Эмчийн үзлэгт хамрагдаад эмчийн зааврын дагуу хийг амирлуулах эм танг ууж тосон бариа, төөнүүр, халуун жин, зөөлөн шимт зэрэг эмчилгээг хийлгэвэл үр дүн сайн байдаг.

Урьдчилан сэргийлэх: УАУ-нд өвчнөөс сэргийлэхдээ жилийн дөрвөн улиралдаа хоол ундыг тохируулан хэрэглэж, улиралдаа зохицуулан хувцаслаж, эмчийн заавар зөвлөгөөгөөр тухайн улирал болон өөрт тохирсон эм тан ууж, улиралдаа тохирсон арилгах үйлүүдийг /цэвэрлэгээ/ хийлгэвэл эрүүл урт наслах болно гэж үздэг. Хийн өвчинд тусгайлан зөөлөн шимт эмчилгээг хийдэг.

МАНБА ДАЦАН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ИХ ЭМЧ Ч. ДЭЛГЭРМАА

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-05-18 12:02:05

Сэтгэгдэл бичих