Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Баасан
2021-06-18
26°
11°
Бямба
2021-06-19
26°
12°
Ням
2021-06-20
25°
14°
Даваа
2021-06-21
22°
12°
Мягмар
2021-06-22
18°
2021 оны 06 сарын 19, Бямба
Коронавирус бэлгийн чадавхид хэрхэн нөлөөлдөгийг эрдэмтэд илрүүлжээ

Коронавирус бэлгийн чадавхид хэрхэн нөлөөлдөгийг эрдэмтэд илрүүлжээ

Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-05-13 17:02:46
    Өвчтөнийг эдгэрсний дараа коронавирус удаан хугацааны туршид  бэлгэ эрхтэний эд эсэд хэвээр үлдэж, улмаар бэлгийн чадавхи алдагдахад хүргэж болохыг америкийн эрдэмтэд илрүүлжээ. Судалдааны дүн “World Journal of Men's Health” сэтгүүлд нийтлэгдсэн байна.  Эндотелийн үйл ажиллагаа алдагдах буюу нарийн судаснуудын салслаг бүрхүүлийн үйл ажиллагаа  алдагддаг нь COVID-19-ийн үр дагаврын нэг бөгөөд  ингэснээр ийм судсаар тэжээгддэг эд эсүүд цусаар хэвийн хангагдахаа больж, үйл ажиллагаа нь алддаг аж. 
     “COVID-19 нь  уушиг, бөөрнөөс гадна бусад  эрхтний системийн  эндотелийн үйл ажиллагааг ихээхэн алдагдуулж болохыг бидний судалгаа харуулж байна. Вирус эндотелийн эсэд нэвтрэн орж,  олон эрхтэн, тухайлбал  бэлгэ эрхтэнд нөлөөлдөг байж болох юм” гэж  Майамийн их сургуулийн доцент, Миллерийн сургуулийн нөхөн үржихүйн урологийн хөтөлбөрийн захирал доктор Ранжит Рамасамигийн хэлснийг их сургуулийн хэвлэлд зориулсан мэдээнд иш татан дурджээ. 
       Бэлгийн чадавхийн асуудалтай болчихлоо хэмээн өмнө нь хэлж байгаагүй эрчүүдэд халдвар авч эдгэрсний дараа ийм асуудал үүссэнийг судлаачид эхлээд илрүүлсэн байна. Дараа нь эрдэмтэд нэг нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, харин нөгөө нь  хөнгөн өвчилж эдгэрсэн хоёр хүний бэлгэ эрхтэний эдээс дээж авчээ.  Энэ хоёр эрэгтэйн нэг нь зургаа, нөгөө нь найман сарын өмнө коронавирусийн халдвар авч,  бэлгийн чадавхи алдагдсан тухайгаа хэлж байсан байна. 
      Харьцуулалт хийх зорилгоор судлаачид COVID-19-ийн халдвар аваагүй бас хоёр эрэгтэйгээс эсийн дээж авч,  вирусийн шинжилгээ болон судасны байдлыг харьцуулж үзжээ.   Эрдэмтдийн үзэж байснаар, халдвар авсан хоёр эрэгтэйн бэлгэ эрхтэний эд эсээс  коронавирус илэрсэн байна. Энэ хоёр эмчлүүлэгчээс  эндотелийн үйл ажиллагаа алдагдсан бүх шинж тэмдэг  илэрчээ.  
     Харин эрүүл хоёр эрэгтэйгээс аль аль нь илрээгүй байна.  “Энэ нь  COVID-19-ийн халдвар авсан эрчүүдийн бэлгийн чадавхи алдагдвал энэ нь вирусийн таагүй үр дагавар байж болохыг тэд мэдэх ёстой, хэрвээ зохих шинж тэмдэг илэрвэл эмчид хандвал зохино гэдгийг харуулж байгаа юм” гэж доктор Рамасами хэлжээ. 
     Миллерийн сургуулийн эрдэмтэд өмнө нь нийтлүүлсэн өгүүлэлдээ коронавирусийн халдвар авсан эрчүүдийн төмсөгний эд эсэд вирус заримдаа нэвтрэн орж, улмаар тэдний бэлгийн чадавхид нөлөөлж болзошгүйг тэмдэглэсэн байна. Тийнхүү COVID-19  бэлгийн замаар халдварлаж болохыг өмнөх болон сүүлчийн судалгааны дүн харуулж байна гэж эрдэмтэд үзжээ. 
       “Энэ нь бид COVID-19-ийн халдвар авахгүй байх бүхий л боломжтой арга хэмжээ авах ёстой гэдгийн бас нэг шалтгаан юм” гэж эхний өгүүллийг бичсэн Элияху Крег тэмдэглэсэн байна.  
Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-05-13 17:02:46

Сэтгэгдэл бичих