Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Ням
2021-06-20
23°
13°
Даваа
2021-06-21
22°
10°
Мягмар
2021-06-22
23°
Лхагва
2021-06-23
22°
Пүрэв
2021-06-24
24°
2021 оны 06 сарын 21, Даваа
Яагаад COVID-19-ийн эсрэг вакцины хоёр тун хийлгэх хэрэгтэй вэ?

Яагаад COVID-19-ийн эсрэг вакцины хоёр тун хийлгэх хэрэгтэй вэ?

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-05-12 16:58:51
   Үр дүнг бататгаж, илүү сайн дархлаа тогтоохын тулд  коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгэх хрэрэгтэй. Оросын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах албаны Эпидемиологийн эрдэм шинжилгээний төв хүрээлэнгийн орлогч захирал Александр Горелов ингэж хэлсэн байна.  Хоёр дахь тунг заавал хийлгэх хэрэгтэй, эс бөгөөс хүн эрүүл мэндээ эрсдэлд оруулж, эхний тунгийн үр нөлөөг хэрэг дээрээ байхгүй болгоно гэж тэр онцлон тэмдэглэжээ. Ингэхдээ эхний тунг тариулсны дараа эсрэг биетүүд үүсч эхэлдэг гэж шинжээч дурджээ.   
  Вакцин хийлгэснээр бүрэлдэж бий болдог гуморалын дархлаа буюу “тогтвортой биш, богино хугацааны дархлаа нь 2-3 сар  л үйлчилдэг” гэж Горелов хэлсэн байна.  Тиймээс үр дүнг бататгахын тулд вакцины хоёр дахь тунг  зайлшгүй хийлгэх шаардлагатай гэж тэр онцлон дурджээ.   
   Вакцины хоёр тунгийн хоорондох зохистой хугацааг 30-45 өдөр гэж үздэг, гэхдээ цар тахлын нөхцөлд сар хагас гэдэг нь арай урт хугацаа. Одоо үүнийг 21 өдөр болгож наашлуулсан юм гэж Горелов тодруулан тайлбарласан байна.  
Вакины хэд хэдэн тун хийлгэх нь олонхи халдварт  өвчин, тухайлбал, папилломын вирус, В гепатит болон хачигны үрэвслээс хамгаалах дархлаа тогтооход өргөн хэрэглэдэг арга юм.  
                                                                                                                                                                                                      Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-05-12 16:58:51

Сэтгэгдэл бичих