Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Бямба
2021-06-19
26°
12°
Ням
2021-06-20
24°
14°
Даваа
2021-06-21
22°
10°
Мягмар
2021-06-22
20°
Лхагва
2021-06-23
22°
2021 оны 06 сарын 19, Бямба
Хүүхдэд туршиж буй 4 төрлийн вакцин, тэдгээрийн үр дүн

Хүүхдэд туршиж буй 4 төрлийн вакцин, тэдгээрийн үр дүн

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-05-11 14:29:33

АНУ-ын Хүнс, эмийн удирдах газар 12-15 насныханд BioNTech, Pfizer-ийн хамтран боловсруулсан Ковид-19-ийн эсрэг вакцин хийх зөвшөөрөл олгосон талаар бид өмнө нь мэдээлсэн. Канад улс тавдугаар сарын 5-ны өдөр энэ насны хүүхдүүдэд Pfizer-ийн вакцин хийхийг зөвшөөрчээ.

Тэгвэл Монгол Улсад ирэх долоодугаар сараас өмнө хүүхдэд зориулсан вакциныг татан авна гэж өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногийн хэвлэлийн хурлаар зарлав

Насанд хүрэгчдэд вакцин аюулгүй гэж үзсэн тул вакцины туршилтыг хүүхдүүдэд эхлүүлсэн бөгөөд туршилт амжилттай болсны дараа шаардлагатай зөвлөмжүүдийг гаргана гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ. 

Хүүхдүүдэд вакцин хийж эхлээгүй байгаа тул тэднийг олон нийтийн хөлөөс хол байлгах, зай бариулах, гарыг нь байнга угаалгах, ханиаж найтаахдаа ам, хамраа дарж байхыг сануулах, амны хаалт зүүлгэх зэрэг арга хэмжээг авсаар байхыг ДЭМБ-аас сануулж байна. 

Монгол Улсад Ковидын халдвар илэрсэн 9679 хүүхэд /тавдугаар сарын 10-ны байдлаар/ байгаа бөгөөд нийт халдвар авагсдын 21,3 хувийг эзэлж байна.

КОВИД-19 БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮД БОЛОН ӨСВӨР НАСНЫХАНД ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БАЙНА ВЭ? 

Ковид-19  өвчнийг хүүхдүүд хөнгөхөн тусаж, тэр бүр шинж тэмдэг илрэхгүй өнгөрдөг байна. Ковид-19-ийн халдвар авснаас хоёроос зургаан долоо хоногийн хугацаанд олон системт үрэвслийн хам шинж MIS-C хэмээх ноцтой үрэвсэл үүсгэдэг гэжээ. Энэ нь хүүхдүүдэд ямар нэг өвчний шинж тэмдэг илрээгүй байсан ч тохиолдох магадлалтай хэмээн Харвардын их сургуулиас мэдээлсэн байна.

АНУ-д Ковид-19 халдварын улмаас 400 хүүхэд энджээ. Энэ нь сүүлийн 20 жилийн хугацаанд томуугийн улмаас эндсэн хүүхдүүдийн тооноос давсан үзүүлэлт аж. 

Moderna компани мөн 12-оос 17 насны хүүхдүүдэд мөн туршилтаа явуулж дуусжээ.  Тус компани мөн л насанд хүрэгчдэд тарьсан вакцины тунг хүүхдүүдэд хийсэн байна.

Moderna компани мөн 12-оос 17 насны хүүхдүүдэд мөн туршилтаа явуулж дуусжээ.  Тус компани мөн л насанд хүрэгчдэд тарьсан вакцины тунг хүүхдүүдэд хийсэн байна.

Тиймээс хүүхдүүдийг вакцинжуулах нь эдгээр эрсдэлүүдээс хамгаална гэж үзэж байна.

Түүнчлэн сүргийн дархлаа тогтоож, вирусний мутацлагдсан шинэ хувилбар бий болохоос сэргийлэх чухал ач холбогдолтой гэнэ.  

Одоогоор Moderna, Johnson & Johnson болон Pfizer компаниуд хүүхдүүдэд хийх туршилтаа үргэлжлүүлж байгаа юм.

Pfizer вакциныг 12-15 насныханд туршихдаа насанд хүрэгчдэд хэрэглэсэн тунгаар гурван долоо хоногийн зайтай хоёр тун тарьсан байна. 

Тус компани хэвлэлийн мэдээндээ уг вакцин аюулгүй бөгөөд хөнгөн болон хүнд хэлбэрийн Ковидоос хамгаалах үр дүн нь 100 хувьтай байна гэж мэдээлжээ. Хүнс, эмийн удирдах газраас зөвшөөрснөөр ойрын саруудад 12-оос 15 насны хүүхдүүдийг вакцинжуулах үйл ажиллагаа эхлэх аж. 

Moderna компани мөн 12-оос 17 насны хүүхдүүдэд мөн туршилтаа явуулж дуусжээ.  Тус компани мөн л насанд хүрэгчдэд тарьсан вакцины тунг хүүхдүүдэд хийсэн байна. Хоёр тунг дөрвөн долоо хоногийн зайтай хийсэн бөгөөд судалгааны үр дүн ойрын үед гарах төлөвтэй байна.

Johnson & Johnson вакцины туршилтаа 16-17 насны цөөн тооны хүүхдүүдэд хийжээ. Гэвч цусны бүлэгнэл үүсгэсэн гэх мэдээллийн дараа туршилтаа зогсоосон байна. ABC News тавдугаар сарын 6-ны нийтлэлдээ Johnson & Johnson хүүхдэд хийх туршилтаа үргэлжлүүлж байна гэж бичсэн байна. Хэрвээ вакцин энэ насны хүүхдүүдэд үр дүнгээ үзүүлж, аюулгүй нь нотлогдвол цаашдаа 12-15 насныханд туршилтаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа зарлаж байв. 

AstraZeneca болон Оксфордын их сургуулийн хамтран гаргасан вакциныг 6-17 насны цөөн тооны хүүхдэд өнгөрсөн хоёрдугаар сард туршиж эхэлсэн ч удалгүй зогсоосон байна.

БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛСАН ВАКЦИН ХЭЗЭЭ ГАРАХ ВЭ?

Pfizer / BioNTech болон Moderna компаниуд зургаан сартайгаас 11 нас хүртэлх хүүхдүүдийн дунд Ковидын вакцины туршилтаа хийж эхлээд байна.

Pfizer / BioNTech болон Moderna компаниуд зургаан сартайгаас 11 нас хүртэлх хүүхдүүдийн дунд Ковидын вакцины туршилтаа хийж эхлээд байна. Pfizer / BioNTech-ийн туршилтад эхний ээлжид 144 хүүхдийг хамруулна гэж өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд Форбс мэдээлжээ.

Бага насны хүүхдүүдэд өсвөр үеийнхэн болон насанд хүрэгчдэд хийснээс харьцангуй бага тунгаар туршилтаа хийж эхэлжээ. 

Туршилтад хамрагдаж байгаа хүүхдүүдийг насаар нь:

  • 6 сартайгаас 2 нас
  • 2-5 нас
  • 5-11 нас гэж хуваасан байна. 

Насанд хүрэгчдэд нэг тунд 30 микрограмм хийдэг бол бага насны хүүхдүүдэд 10 микрограммаар хийж байгаа аж. 

Ямар тун хэдэн насны хүүхдэд таарахыг тогтоосны дараа илүү олон хүүхдийг судалгаандаа хамруулж, вакцины үр нөлөөг тодорхойлох аж. 
Эдгээр бүх алхмуудыг хийхэд багагүй хугацаа шаардагдах гэнэ.  Тиймээс хүүхдэд зориулсан вакцин 2021 оны сүүлээр, 2022 оны эхээр гарах төлөвтэй байна. 

БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮД БОЛОН ӨСВӨР ҮЕИЙНХЭНД ЗОРИУЛСАН ВАКЦИНЫ ТАЛААР ӨӨР ЯМАР МЭДЭЭЛЭЛ БАЙНА ВЭ?

Вакцин хийснээр хүүхдүүдэд Ковид-19-ийн эсрэг дархлаа хэр удаан хугацаанд хадгалагдаж байна вэ гэдгийг анхааралтай ажиглах шаардлага гарах аж. Тийм судалгааны үр дүнгүүд судлаачдад ирээдүйд хүүхдүүдэд Ковид-19-ийн эсрэг вакцин байнга хийх шаардлага гарах эсэхийг тогтооход хэрэгтэй юм байна. 

Түүнчлэн судлаачдад Ковид-19-ийн эсрэг вакцин хүүхдүүдэд хийдэг бусад вакцинтай таарч тохирох эсэхийг судлах шаардлагатай аж. Одоогоор аль ч насны хүн Ковид-19-ийн вакцин хийлгэсэн л бол 14 хоногийн турш өөр төрлийн вакцин хийлгэхгүй байхыг АНУ-ын Өвчний хяналт тархалтын төвөөс зөвлөжээ.

Эх сурвалж: ДЭМБ, Харвард, Форбс

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-05-11 14:29:33

Сэтгэгдэл бичих