Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-05-17
20°
Мягмар
2021-05-18
20°
Лхагва
2021-05-19
19°
Пүрэв
2021-05-20
12°
Баасан
2021-05-21
-1°
2021 оны 05 сарын 16, Ням
Ерөнхий сайд асан Р.Амаржаргал МЭДЭГДЭЛ гаргалаа

Ерөнхий сайд асан Р.Амаржаргал МЭДЭГДЭЛ гаргалаа

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-05-02 11:19:13

Монгол Улсын Ерөнxийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулаx дотоод сонгууль өчигдөр /2021.05.01/ боллоо. 

АН-ын Дотоод сонгуулийн хорооноос М.Тулгат даргатай АН-ын дотоод сунгаанд С.Эрдэнэ, О.Цогтгэрэл даргатай АН-ын дотоод сунгаанд Н.Алтанхуяг ялалт байгуулсан талаар мэдээлсэн билээ. 

Тэгвэл АН-ын дотоод сунгаанд нэр дэвшин өрсөлдсөн Ерөнхий сайд асан Р.Амаржаргал МЭДЭГДЭЛ гаргажээ. 

Уг мэдэгдэлд "Ардчилсан Намын шударга, үнэт зүйлстэй гишүүд ээ, АН-ын дотоод сунгаа шударга болно гэдэгт намайг даган мөн итгэж, цахим санал хураалтанд идэхтэй оролцож дэмжсэн та бүхэнд талархал илэрхийлэхийн ялдамд миний бие муу нэр нь хусавч арилахгүй этгээдийн башир аргад өртөж, Ардчилсан намын олон мянган шударга гишүүдийнхээ урмыг хугалсандаа тун харамсан хүлцэл өчье.

Энэхүү дотоод сунгааны дүнг яаж ч бодсон хүлээн зөвшөөрөх аргагүй. Үнэнээр, зөв шударга сонгууль болсон бол С.Эрдэнэ-ээс өөр хүн л тодрох ёстой байсан.

Одоо муу нуухаар сайн илчлэн нэг талдаа гарцгаая. Ардчилсан намд үүссэн өнөөгийн нөхцөл байдлыг сайн муугаараа ялгарах боломж гэж үзэж байна. Ардчилсан Намыг хувь хүний эрх, эрх чөлөө, бизнесийг дэмждэг жинхэнэ баруун төвийн нам болгон шинэчлэх, элдэв популистууд, зүүнтнүүд, луйварчид, завшаанчид зэргээс бүрмөсөн салж, нэг талдаа гарах боломж гэж дүгнэж байна. Өлзий хутагийн цог бадран, сайн үйлс дэлгэрэх болтугай" гэжээ. 



Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-05-02 11:19:13

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

zetroz
nike free 5.0 svart hyper blue adidas tubular doom sock primeknit shoes nz billig nike magistax proximo tf blue light best nfl player jerseys of all time nike james 12s low black green shoes uk billig longline quilted gilet zetroz http://www.zetroz.net/
Уржигдар - 110.86.173.103
иргэн
амаржаргал еэ еэ бөө вөө. буруу хүн дагаж далдагначихаад унахаараа яадаг гэнэ вээ?? өөрөө эрдэнээсээ доор ёс суртахуунтай юм
2021-05-02 14:22:18 - 202.126.90.114
erka
naad erdene chni iimel nobshiin er shuu de dandaa namaa samarch ybdag adgiin mii melhii
2021-05-02 11:57:06 - 103.229.122.175