Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Ням
2021-02-28
-9°
-21°
Даваа
2021-03-01
-2°
-16°
Мягмар
2021-03-02
-13°
Лхагва
2021-03-03
-1°
-10°
Пүрэв
2021-03-04
-1°
-12°
2021 оны 02 сарын 28, Ням
Мьянмарт төрийн эргэлт гарч, Аун Сан Су Чиг баривчилжээ

Мьянмарт төрийн эргэлт гарч, Аун Сан Су Чиг баривчилжээ

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-02-01 11:20:02
Мьянмарын эрх баригч Ардчиллын төлөө Үндэсний лиг намын дарга Аун Сан Су Чиг өнөө өглөө баривчилжээ. Намын төлөөлөгч энэ талаар зарласан тухай ВВС мэдээллээ. Энэхүү баривчилгаа нь иргэний болон цэргийн эрх баригчдын хоорондын зөрчлөөс үүдэлтэй бөгөөд төрийн эргэлт байж магадгүй гэсэн түгшүүр төрүүлж байгаа гэж уг мэдээнд дурджээ.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон Парламентын сонгуульд Ардчиллын төлөө Үндэсний лиг нам Засгийн газраа дангаар байгуулахад хангалттай хэмжээний суудал авсан ч цэргийн эрх мэдэлтнүүд сонгууль шударга бус явагдсан гэж мэдэгдээд байжээ.  

Шинээр бүрэлдсэн Парламентын доод танхимын анхны хуралдаан өнөөдөр болох байсан ч цэргийнхэн хойшлуулахыг шаардсан нөхцөл байдалтай байсан аж.

Нийслэл Янгоны гудамжинд цэргүүд байрласан талаар хэвлэлүүд мэдээлж байна. Томоохон хотуудад үүрэн телефоны сүлжээ унасан бол үндэсний телевиз MRTV “Техникийн саатал гарсан” гэсэн шалтгаанаар үйл ажиллагаагаа зогсоожээ. Дээрх бүх нөхцөл байдал нь тус улсад төрийн ээргэлт гарсан гэдгийг тодорхой харуулж байна. 

Мьянма /Хуучин нэр нь Бирм/ нь 2011 оныг хүртэл цэргийн дэглэмтэй байсан бөгөөд Аун Сан Су Чи олон жилийн турш гэрийн хорионд байсан юм.
eagle.mn
Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-02-01 11:20:02

Сэтгэгдэл бичих