Москва хотын Crocus City концертын танхимд террорист халдлага болж 40 гаруй хүн амь үрэгджээ

Москва хотын Crocus City концертын танхимд террорист халдлага болж 100 гаруй хүн шархдаж, 40 гаруй хүн амь үрэгджээ.

Тусгай хүчнийхэн хэргийн газрыг хамгаалалтанд авч иргэдийг танхимаас гаргах ажлыг эхлүүлж байна.

Концертын танхимд гал гарч зарим хэсэг нурж буй бөгөөд нуранга доор хүмүүс дарагдсан байж болзошгүй.

Гэрчүүдийн үгээр 4-5 ази царайтай хүмүүс автомат буугаар иргэд рүү шүршиж хоорондоо өөр хэлээр ярилцаж байсан гэжээ.

Одоогоор халдлага үйлдсэн этгээдүүд номергүй "Рено" машинаар явсан байж болзошгүй тул эрэн сурвалжилж байна.

Халдлага үйлдсэн этгээдүүд хэргийн газар машинтай ирсэн бөгөөд уг машинд тэсрэх бөмбөг байрлуулсан байсныг аюулгүй болгожээ.

 

ISIS claims responsibility for terrorist attack at Moscow concert

EU shocked and appalled by Moscow terrorist attack - anews

Moscow terror attack raises questions about FSB failure to prevent it

Massive terrorist attack unfolding in Moscow as armed gunman storm a  concert hall, kill spectators

СЭТГЭГДЭЛ БИЧИХ