Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 30, Пүрэв
Солонгос дуучин Heize Монголд клипнийхээ зураг авалтыг хийжээ

Солонгос дуучин Heize Монголд клипнийхээ зураг авалтыг хийжээ

Эх сурвалж: Bataar.mn Шар 2019-10-17 01:14:00

    2013 онд алдарт T-ara хамтлаг Монголд клипнийхээ зураг авалтыг хийснээс хойш Hyukoh, Twice зэрэг хамтлагууд ч мөн зураг авалт хийсэн байдаг. Харин энэ онд “Unpretty Rapstar” шоуны оролцогч Heize Монголд клипнийхээ зураг авалтыг хийсэн Солонгос уран бүтээлчдийн тоог нэгээр нэмлээ.

    Есдүгээр сарын сүүлээр дуучин Heize Монголд ирсэн гэх цуурхал гарсан боловч түүнийг ирсэн талаарх баттай мэдээлэл байгаагүй. Ийнхүү Улаанбаатар хот болон Төв аймгийн Алтанбулаг суманд зураг авалтыг нь хийсэн “Falling Leaves are Beautiful’ дууг хүлээн авна уу.

    Дуртай дуучин тань бид бүгдийн байнга хажуугаар нь явж өнгөрдөг Сүхбаатарын талбай, Улаанбаатар төмөр замын хажууд зогсож байгааг харах сонин байгаа биз? 

Тэрээр хэлэхдээ: "Юуны өмнө миний цомгийг бүх хүн сонсоосой гэж хүсч байна. Би энэ цомог дээр ажиллаж байхдаа маш их аз жаргалтай байсан болохоор та нарт ч бас хуваалцмаар байна. Дууны үгийг ямар ч элдэв хачиргүйгээр өөрийн амьдралаасаа ургуулан бичсэн. Үзсэн кино, уншсан номоосоо сэдэл авбал миний хэв маяг алдагдаж магадгүй учраас зүгээр л өөрийнхөө үгээр, өөрийнхөө туршлагаас сэдэвлэж бичсэн. Бусад  хүн ч бас надтай адилхан зүйлийг мэдэрч, даван туулж байсан бол  энэ дуу дотно мэдрэмж төрүүлэх байх." 

Эх сурвалж: Bataar.mn Шар 2019-10-17 01:14:00

Сэтгэгдэл бичих

1+1 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty