Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 29, Лхагва
НҮБ коронавирусийн шинэ штаммууд үүссэн шалтгааныг нэрлэлээ

НҮБ коронавирусийн шинэ штаммууд үүссэн шалтгааныг нэрлэлээ

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-10-19 03:38:32

Вакцины жигд бус хуваарилалт нь коронавирусийн шинэ штаммууд үүсэхэд нөлөөлж байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мэдэгджээ. 

 

Гутерришийн өгүүлснээр, вакцины хүртээмж тэгш бус байгаагийн улмаас өвчний улмаас амиа алдах хүмүүсийн тоо нэмэгдэж байгаагийн дээр дэлхийн эдийн засгийн уналт үргэлжлэхэд нөлөөлж байгаа гэнэ. Өмнө нь, 10 дугаар сарын долооны өдөр Гутерриш "G20"-ийн чинээлэг орнуудыг 2021 оны эцэс гэхэд бүхий л орнуудын хүн амын 40 хувийг дархлаажуулах боломж олгох үүднээс найман тэрбум доллар гарган өгөхийг уриалсан юм.

 

Энд дуулгахад, вакцины тэгш бус байдлын талаар ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебреисус ч байр сууриа илэрхийлж байлаа. Ядуу буурай орнуудад вакцин хүрэлцэхгүй, вакцины хүртээмж тэгш бус байгаа нь хүн төрөлхтний "хүн чанар жудагт хар толбо" үлдээж байгаа хэрэг хэмээн тэрбээр мэдэгдэж байв. 

 

Одоогийн байдлаар дэлхий даяар 6,65 тэрбум тун вакцин тарьсан бөгөөд дэлхийн хүн амын 36,4 хувь нь вакцинд бүрэн хамрагдсан байна. Гэсэн ч ядуу буурай орнуудад вакцин хүрэлцээгүй байгаа бөгөөд дэлхийн хүн амын талаас илүү хувь нь эхний тундаа ч хамрагдаж чадаагүй байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

shuud.mn

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-10-19 03:38:32

Сэтгэгдэл бичих

5+2 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty