Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 31, Баасан
"Дельта" уушгийг хурдан гэмтээдгээрээ бусад хувилбараас ялгаатай

"Дельта" уушгийг хурдан гэмтээдгээрээ бусад хувилбараас ялгаатай

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-06-24 01:57:44

МОСКВА. /TASS/. Энэтхэгт анх илэрсэн коронавирусний "Дельта" хувилбар уушгийг хурдан гэмтээдгээрээ бусад омгуудаас ялгаатай гэнэ.


Энэ тухай биологийн шинжлэх ухааны доктор, АНУ-ын Виржиниа муж улсын Жорж Мейсоны Их сургуулийн биологийн сургуулийн профессор Анча Баранова лхагва гарагт Лента.ру-д өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.


“Өөрөөр хэлбэл уушгины үйл ажиллагаа одоо 2020 оны эхэн үеийнхтэй харьцуулахад маш хурдан гэмтэж байна. Өвчтөн КT-2-той [компьютерийн томографийн шинжилгээгээр илрүүлсэн гэмтлийн хоёрдугаар зэрэг] эмнэлэгт ирж, маргааш нь КТ-3-тай болж, нөгөөдөр нь эрчимт эмчилгээнд орж байна” гэж биологич тайлбарласан байна.


Барановагийн үзэж байгаагаар молекулын болон эсийн биологийн үүднээс эрдэмтэд хурдан судалгаа хийх боломжгүй байгаа учир "Дельта" хувилбар уушгийг хурдан гэмтээж байгаа шалтгааныг ойрын үед олж чадахгүй гэнэ. Гэхдээ биологич энэ нь төдийлөн судлагдаагүй байгаа коронавирусний уургийн мутацитай холбоотой гэж үзжээ. "Магадгүй зургаан сарын дараа бид яг юу болж байгааг олж мэдэх байх" гэж тэрбээр нэмж хэлсэн байна.


"Дельта" гэж албан ёсоор нэрлэсэн коронавиурсний хувилбарыг өнгөрсөн оны 10 дугаар сард Энэтхэгт анх илрүүлсэн юм. Энэ хувилбар нь коронавирусний вакцин хийлгэсний дараа ч халдварладаг гэж мэргэжилтнүүд мэдээлсэн. Даваа гарагт ДЭМБ-ын шинжээч Мария ван Керкховегийн мэдээлснээр, "Дельта" хувилбар одоогийн байдлаар дэлхийн 92 улсад бүртгэгджээ. 

montsame.mn


Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-06-24 01:57:44

Сэтгэгдэл бичих

5+3 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty