Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 29, Лхагва
ДЭМБ: “Дельта” хувилбар 80 улс оронд бүртгэгджээ

ДЭМБ: “Дельта” хувилбар 80 улс оронд бүртгэгджээ

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-06-18 03:51:03
ЖЕНЕВ. /Reuters/. Энэтхэгт анх илэрсэн коронавирусний “Дельта” хувилбараар халдварласан тохиолдол дэлхийн 80 улс орон, нутаг дэвсгэр, бүс нутагт бүртгэгдээд байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ лхагва гарагт мэдээллээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногийнхоос зургаагаар нэмэгдсэн үзүүлэлт юм.
 
Мөн Их Британид анх илэрсэн “Альпа” хувилбараар халдварласан тохиолдол 164 улс оронд бүртгэгдээд байгаа бол Өмнөд Африкт тархсан “Бета” хувилбар 115 улсад илэрсэн байна. Үүнээс гадна Бразилд анх илэрсэн “Гамма” хувилбар бүртгэгдсэн улс орнуудын тоо 68-д хүрчээ.
ДЭМБ дэлхий даяар халдварын тохиолдол, нас барсан хүний тоо буурах хандлагатай байгаа ч олон оронд вакцины хүртээмж хангалтгүй байгааг анхааруулаад, ялангуяа Африкт халдварын шинэ тохиолдлын тоо өмнөх долоо хоногийнхоос 44 хувиар өссөнд ихээхэн санаа зовниж буйгаа мэдэгдсэн байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-06-18 03:51:03

Сэтгэгдэл бичих

5+2 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty