Үнэрч нохой коронавирусийн халдвартай хүмүүсийг илрүүлнэ

Дубайн эрх баригчид нисэх онгоцны буудалд коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор үнэрч нохой ашиглаж эхэлсэн байна. Үнэрч нохой коронавирусийн халдвартай зорчигчдыг илрүүлэх үүрэгтэй бөгөөд үнэрч нохой одоогийн байдлаар 92 хувийн амжилттайгаар олж илрүүлж байгаа аж.


Онгоцны буудалд үнэрч ноход ашиглах нь түгээмэл туршлага боловч тэднийг коронавирусийн халдвартай хүнийг илрүүлэхэд ашиглаж байгаа нь анхны тохиолдол юм. Нохдыг сургахын тулд урт хугацааны сургалт явуулсан бөгөөд мэргэжлийн лаборатори, тоног төхөөрөмж болон коронавирусээр өвчилсөн хүний хөлс, үнэр зэргийг ашигласан байна.


Үнэрч нохдыг өвчтэй хүмүүстэй ойртуулахгүй бөгөөд холоос үнэрээр нь тогтоох аргыг ашиглаж байгаа аж. Үнэрч нохой нь нисэхийн аюулгүй байдлыг ханган, зорчигчийн ачаа тээшинд хориглосон зүйлс байгаа эсэхийг шалгадаг. Орчин үеийн ямар ч багаж төхөөрөмж, технологи нохойноос илүү нарийн үнэрийг ялгаж чаддаггүй байна. Зарим нохой хагас сая хүртэлх өөр үнэрийг ялгаж чаддаг аж. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ