Монголын хөлбөмбөгийн холбоонд 1.5 сая ам.доллар олгоно
Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) гишүүн холбооддоо covid-19-ийн хүнд бэрхшээлтэй цаг үеийг давахад нь үзүүлэх тусламжийн сангийн төслөө эцэслэн баталлаа.
Дэлхий нийтэд хэрэгжүүлэх сангийн төслийн нийт дүн 1.5 тэрбум орчим ам.доллар болж байна. Ингэснээр 211 гишүүн холбоо бүр нэг сая ам.долларын тэтгэлэг авахаас гадна эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийг хөгжүүлэх төсөлд нэмж 500 мянган ам.долларыг хүртэх боломжтой аж. Өөрөөр хэлбэл Монголын хөлбөмбөгийн холбоо 1.5 сая ам.доллараар төсвөө зузаатгах нь.
Үүнээс гадна, тухайн холбоо хүсвэл орлогынхоо 35 хувьтай тэнцэх зээлийн өргөдлийг илгээж болно. Гол нь улсынхаа хөлбөмбөгийн спортыг сэргээх, хэвийн болгох үйл ажиллагаанд хэрхэн зарцуулах тодорхой төсөл бичих ёстой. Энэхүү мэдээлэлтэй зэрэгцэн FIFA-той холбоо бүхий бас нэгэн шуугиан түглээ.
FIFA-ийн ерөнхийлөгч Жанни Инфантиног хээл хахуулийн хэрэгт холбогдуулан Швейцарийн холбооны шүүхээс шалгаж буй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ