Терунофүжи Ган-Эрдэнэ Нагоя башёд түрүүллээ
Японы сумогийн макүүчи зиндааны долоодугаар сарын Нагоя башёд Монгол улсын тамирчин Терунофүжи Ган-Эрдэнэ түрүүллээ. Өмнө нь Озеки цолд хүрч байсан Терунофүжи энэ башёд зүүний маэгаширагийн 17-д эрэмбэлэгдэн барилдсан бөгөөд тэмцээний сүүлийн өдөр секиваки цолтой Митакеүмиг давсан байна.
13-2 (13 даваа, 2 унаа) амжилттайгаар түрүүлсэн Терунофүжи хэрэв сүүлийн өдрийн барилдаанд унасан бол 12-3 амжилттай байсан Асанояматай тэнцэж нэмэлт барилдаан хийх байсан юм. Асанояма сүүлийн өдөр мөн секиваки цолтой Шодайг давсан юм.
Ийнхүү сүүлийн таван жилд анхны цомоо, замналынхаа хоёр дахь цомыг өргөсөн Терунофүжи сумогийн дээд зиндаанд хамгийн сүүлд 2018 оны нэгдүгээр сард барилдсан. Хоёр өвдгөө бэртээснээс хойш барилдаагүй түүнийг 2018 оны тавдугаар сард жюро зиндаа руу буулгасан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ