Коронавирусийг агшин зуур устгах аргыг олжээ

Оросын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах албаны тэргүүн Анна Попова SARS-CoV-2 коронавирусийг "агшин зуур устгах" үр дүнтэй аргын тухай ярьсныг хэвлэлд мэдээлсэн байна.

 

Шинжээч Оросын эрүүл ахуй, эпидемиологийн байдлын талаар тус орны ерөнхийлөгч Владимир Путиний хийлгэсэн зөвлөлгөөний үеэр энэ тухай ярьсан юм гэж РИА Новости агентлаг бичжээ.

 

"Шинэ коронавирусийг буцалгасан усаар агшин зуур устгаж болно" гэж Попова хэлсэн байна. Вирус шорвог ус, ундны усанд үржих чадваргүй, гэхдээ ийм усанд байж чаддагийг тэрээр тэмдэглэжээ. SARS-CoV-2 өндөр температурын нөлөөнд тэсвэргүй гэж Попова хэлсэн байна. 

 

Өмнө нь Америкийн эрдэмтэд коронавирус болон нарны хооронд сонин холбоо байдгийг илрүүлсэн юм. Тэд шаардлагатай орчинд нарны хиймэл гэрэл бий болгон, туршилт хийжээ. Ингэснээр тэд энэ гэрлээр вирусийг 14 минутаас жаахан илүү хугацаанд устгаж чадсан байна.


SARS-CoV-2-ыг устгах бас нэгэн туршилтын дүн дөрөвдүгээр сард нийтлэгдсэн юм. Францын эрдэмтэд коронавирус бүхий хуруу шилийг тодорхой температур хүртэл халааж, дараа нь үр дүнг хэмжжээ. Ингэснээр вирусийн “устдаг” температурыг тогтоосон байна.

 

Нарны гэрэл болон халуун хэм коронавирусээс хамгаалдаггүй тухай Оросын эрдэмтэн ярьсан юм. Энэ нь өвчний тархалтыг зогсооход хангалтгүй юм гэж тэрээр хэлжээ.

 


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ