Эрдэмтэд: Коронавирус анх 2012 онд хүнд халдсан байх магадлалтай
"SARS-CoV-2-той төстэй коронавирус бүр 2012 онд илэрч байжээ" хэмээн “Bioscience Resource Project” төслийн эрдэмтэн Жонатан Тэтэм, Эллисон Уилсон нар нотлож байна гэж Оросын “Известия” сонинд бичжээ.
Тэд судалгаандаа Хятадын зургаан уурхайчинд туссан гарал үүсэл нь тодорхойгүй уушгины үрэвслийн тохиолдлыг тайлбарлаж бичсэн Куиньминий анагаах ухааны их сургуулийн Люи Сюйгийн магистрын ажлыг ашигласан байна.
Бүх шинж тэмдэг нь COVID-19-тэй таарч байгааг тэмдэглэжээ. Тэр үед уурхайчдаас гурав нь нас барсан байна.
“Нэгдүгээрт, уурхайчдын бие дэхь RaTG13 буюу үүнтэй маш төстэй хүний бие махбодид маш их дасан зохицсон, ер бусын эмгэг үүсгэгч вирус нь SARS-CoV-2 болж хувирчээ. Хоёрдугаарт, уурхайчдаас авсан эмгэг дээжийг лабораторид шинжилсэн байна” гэж эрдэмтэд хэлжээ.
Хүний биед дасан зохицсон энэхүү вирус 2019 онд Уханийн лабораториас алдагдсаныг тэд онцлон тэмдэглэсэн байна.
Шинэ төрлийн SARS-CoV-2 коронавирус нь 2012 онд Хятадад илэрсэн вирусийн дээжтэй холбоотой болох нь тодорхой болсон тухай Британийн “The Sunday Times” сонинд өмнө нь бичиж байсан юм.
Хаагдсан зэсийн уурхайд сарьсан багваахайн ялгадсыг цэвэрлэсний дараа хүнд хэлбэрийн уушгины үрэвсэл өвчин туссан Хятад ажилчдаас генетикийн хувьд SARS-CoV-2-той төстэй вирусийг судлаачид илрүүлсэн тухай эрэн сурвалжлах сэтгүүл зүйн материалд дурдсан байдаг аж.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ