Эрдэмтэд коронавирусээс хамгийн сайн хамгаалдаг амны хаалтыг нэрлэв
Мэс заслын амны хаалт хүнийг коронавирусийн халдвараас хамгийн сайн хамгаалдаг талаар Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн их сургуулийн хэсэг мэргэжилтэн нотолсон байна.
Судалгааны үеэр эрдэмтэд нэг давхар, хоёр давхар болон мэс заслын гурван давхар гэсэн гурван төрлийн маскны үр дүнг харьцуулжээ. Мэргэжилтнүүд COVID-19-ийн вирус тээж байж болох өчүүхэн жижиг дуслуудыг нэвтрүүлэхгүй байх үйл явцыг ажиглахын тулд өндөр хурдтай камер болон тусгайлан хийсэн гэрэлтүүлгийн диодон гэрэл ашигласан байна.
Ийнхүү мэс заслын гурван давхар маск эдгээр дуслыг бусдаас илүүтэйгээр барьж авч чаджээ. Гэхдээ нэг давхар маск ч вирусийн дуслуудын тоог цөөрүүлж байсан ч хоёр давхар маск илүү үр дүнтэй байсныг судлаачид онцлон тэмдэглэсэн байна.
Үүнээс гадна хийж буй материалын төрөл, дизайн, нүүрэнд наалдаж өгөх байдал болон угаах давтамж нь маскны үйлчлэлд бас нөлөөлдөг ажээ.
Ийнхүү иргэд өөрсдөө маск хийхдээ хоёр давхраас цөөнгүй материал хэрэглэж байхыг зөвлөж байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ