Ямар хүмүүс коронавирусээс эмээхгүй байж болох вэ?
"Зарим хүн өвчтөнтэй харьцсан үедээ ч коронавирусийн халдвар авахгүй байх юмуу халдвар авсанаа анзаарахгүй байж болно" гэж Оросын дархлаа судлаач Николай Крючков хэлснийг хэвлэлд бичжээ.
Тэрээр “Комсомольская правда” сонинд өгсөн ярилцлагадаа үүний гурван шалтгааныг нэрлэсэн байна.
Эхэнд, хүн төрөлхийн хүчтэй дархлаатай. Хэрвээ халдвар авсан байлаа ч энэ нь амьсгалын дээд замаас цааш явахгүй юм. Тухайн газрын хүчтэй дархлаа нь түргэн зуур хариу үйлдэл хийснээр хүн халдвар авахгүй байж болно.
Хоёрт, халдвар авсан хүнд дархлааны хүчтэй хариу үйлдэл байдаг. Өөрөөр хэлбэл улирлын ханиад томууны дараа үүссэн кросс-дархлааны хүчинд эсрэг биетүүд биед үлдэж, коронавирустэй тулгарч эхэлнэ. Ингэснээр өвчин түргэн зуур алга болно.
Гуравт, хэрвээ бие махбодь бүхэлдээ хүчтэй, цэвэр, эрүүл, чийрэг бол хүн халдвар авсан ч ямар нэг онцлог зүйлийг анзаарахгүй байж болно. Өвчин шинж тэмдэггүй, хөнгөн явцтай байж болно.
Оросын Сеченевийн их сургуулийн эрдэмтдийн боловсруулсан коронавирусийн эсрэг анхны вакциныг саяхан туршиж дуусчээ. Энэхүү вакцин хүнд аюулгүй нь нотлогдсон байна. Туршилтад оролцсон эхний хэсгийн хүн бүр энэ долоо хоногт эмнэлгээс гарч байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ