Коронавирусийг “устгадаг” бүтээгдэхүүнийг илрүүлжээ
Францын Монпелье их сургуулийн судлаачдын баг коронавирусийг “устгадаг” бүтээгдэхүүн илрүүлснийг хэвлэлд бичсэн байна. Судлаачдын хэлснээр энэ нь байцаа ажээ.
Коронавирусээр нас барсан үзүүлэлт доогуур байгаа орнуудад төрөл төрлийн байцаа өргөн хэрэглэдгийг эрдэмтэд илрүүлсэн байна. Жишээ нь Герман болон Өмнөд Солонгост COVID-19-өөр нас барах тохиолдол тун бага байгаа юм. Коронавирусийн хүнд явцад саад хийдэг бодисууд байцаанд агуулагддагыг онцолсон байна. Тухайлбал, өвчин эмгэгээс бие махбодийн хамгаалалтыг хүчтэй болгодог антиоксидантууд дарсан байцаанд байдаг ажээ.
Үүнээс өмнө Испанийн хоолны эмчилгээний мэргэжилтэн Алехандро Кановас, Испанийн уушгины өвчин судлал, цээжний мэс заслын нийгэмлэгийн тэргүүн Эусеби Чинер нар уушгийг коронавирусээс хамгаалахад тусалдаг бүтээгдэхүүнүүдийг нэрлэсэн байна. Кановасын хэлснээр өндөг, бүхэл үрийн цагаан будаа, хушга, хөх загас нь амьсгалын замын системийг бэхжүүлэхэд тус болдог аж.
Уушги муудахад бие махбодийн уургийн хэрэгцээ нэмэгддэгийг Чинер тайлбарласан байна. Тухайлбал, өндөг нь А амин дэм зэрэг өөх тос хайлуулдаг амин дэмүүд болон чанартай уургийг агуулдаг байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ