Коронавирусийн эсрэг дархлаа эрс буурч байгааг хэлжээ

Хүмүүст шинэ коронавирусийн эсрэг дархлаа өвчилснөөс хойш ердөө гурван сард эрс сулардаг байна гэж Лондоны Хатан хааны коллежийн мэргэжилтнүүд мэдэгдлээ гэж “Гардиан” сонинд бичсэн байна.

Эрдэмтэд Лондон хотын хоёр эмнэлгийн 90 эмчлүүлэгч болон эмнэлгийн ажилтны дархлааны хариу үйлдэлд дүн шинжилгээ хийснийг мэдээлжээ. Шинж тэмдэг илэрснээс хойш гурван долоо хоногийн дараа  хүмүүсийн цусанд эсрэг биетийн агууламж оргил цэгтээ хүрсэн ч,  судалгаанд хамрагдагсдын ердөө 17% нь гурван сарын дараа халдварын эсрэг хүчтэй дархлаагаа хадгалж үлдсэнийг тогтоосон байна.

Энэ тохиолдлолд  хүмүүст  давтан вакцинжуулалт хэрэгтэй болж болох бөгөөд учир нь ганц удаагийн вакцин хангалттай биш байж мэднэ гэж тэмдэглэжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага  коронавирусийн гарал үүслийн эх үүсгэврийг тодорохойлох ёстой төлөөлөгчдийг ойрын үед Хятад руу явуулах гэж байгааг өмнө нь мэдээлсэн билээ. Вирусийн амьтны гаралтай гэдгийг ойлгоход ахиц гаргах,  вирус амьтнаас хүнд ямар замаар халдварласан болохыг тодруулах нь уг төлөөлөгчдийн зорилт байх ажээ. 

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ