"COVID-19" цар тахал улам идэвхижнэ
Улс орнуудын хамтын ажиллагаа л дэлхийд коронавирусийн асуудалтай үр дүнтэйгээр тэмцэж чадна. Одоо коронавирусийн халдварын явц эхний үе шатандаа л явж байна. АНУ-д COVID-19-тэй тэмцэх ажлын хэсгийн тэргүүлэх шинжээч Энтони Фаучи ингэж мэдэгджээ.
Шинэ төрлийн вирус бодитой намдаж эхлэхийн өмнө өвчлөл үлэмж ихсэх магадлалтай байна гэж мэргэжилтэн онцолжээ. Одоо ӨАБНУ, Бразил болон Ази тивд COVID-ын томхон дэгдэлт болж байгаа нь хэрэг явдал цаашид ийм байдлаар өрнөхийг харуулж байна.
Уг өвчинтэй үр дүнтэй тэмцэхэд дэлхийн бүх улс орон уялдуулан зохицуулсан, цэгцтэй үйл ажиллагаа явуулах шаардлагатай юм. Харин одоогийн улстөржилт нь ийм үйл ажиллагаа явуулахад саад болж байна гэж Фаучи цохон заажээ.
Халдвар судлаач Италийн “Corriere Della Sera” сонинд өгсөн ярилцлагадаа "Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын авч хэрэгжүүлж буй ажилд хэд хэдэн дутагдал байгаа ч цар тахлын эсрэг тэмцэхэд энэ байгууллага зайлшгүй хэрэгтэй юм" гэжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ