ДЭМБ: Цар тахал оргил цэгтээ хүрээгүй байна

"Дэлхийд коронавирусийн цар тахал одоогоор оргил цэгтээ хүрээгүй байна" гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус мэдэгдсэнийг хэвлэлд мэдээлжээ.

 

Тэрээр "Дэгдэлтийн эхний 12 долоо хоногт халдварын 400,000 тохиолдол илэрч байсан бол өнгөрсөн амралтын өдрүүдэд мөн ийм тооны тохиолдол бүртгэгдлээ. Энэ нь дэгдэлт хурдасч буйг харуулж байгаа юм" гэж хэлсэн байна.

 

"Дэлхийн хэмжээнд нас баралтын үзүүлэлтүүд жигдэрч байгаа ч зарим орон коронавирусээр амиа алдах хүний тоог цөөрүүлэхэд чухал ахиц гаргаж байна" гэж Гебрейесус бас тэмдэглэжээ.

 

ДЭМБ-ын онцгой байдлын хөтөлбөрийн захирал Майкл Райан "Дөрөв, тавдугаар сард нэг өдөрт авсан халдварын тохиолдол 100,000 бүртэгдэж байсан бол одоо энэ тоо 200,000-д хүрээд байна. Энэ нь хүмүүст олноор нь шинжилгээ хийж байгаагийн үзүүлэлт төдийгүй цар тахал эрчээ авч байна гэсэн үг юм" гэж дүгнэжээ.

 

Өвчтөний амны хөндийн салслаг бүрхүүл гэмтэж байгаа нь COVID-19-ийн хоёрдогч илрэл байж болох аж. Бразилын их сургуулийн эрүүл мэндийн факультетын амны гистопатологийн лабораторийн шүдний эмч нар ийм дүгнэлт хийсэн байна.  Тэд энэ тухай өгүүллээ эрдэм шинжилгээний “International Journal of Infectious Diseases” сэтгүүлд нийтлүүлжээ.





Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ