32 орны эрдэмтэд коронавирусийн шинэ аюулаас сэрэмжлүүллээ
"Коронавирус өмнө нь үзэж байснаас илүү аюултай байж болох юм. Дэлхийн 32 орны эрдэмтэд ингэж анхаарууллаа" гэж “Нью-Йорк таймс” сонинд бичжээ.
Тус сонин ДЭМБ-д илгээсэн ил захидлыг иш татсан байна. Захидалд 239 эрдэмтэн гарын үсэг зуржээ. Коронавирус жижиг бөөмсийн хэлбэрээр агаарт тархаж болох юм гэж тэд нотлож байна. Энэ нь амьсгалах үед биед нэвтрэх боломжийг вируст олгож байна. Ийнхүү эрдэмтэд COVID-19-тай тэмцэх зөвлөмжөө өөрчлөхийг ДЭМБ-д уриалжээ.
“Коронавирус баар, ресторан, худалдааны зах, казинод дахин халдвар тараана” гэж ил захидалд тэмдэглэсэн байна. Энэ нь вирус агаарт саатаж байдгийг харуулж байна. “Агаарт байгаа дуслууд гудамж талбайгаар нэг тархаж, газар сайгүй нэвтэрнэ” гэж ДЭМБ-д илгээсэн ил захидалд гарын үсэг зурсан эрдэмтдийн нэг хэлснийг сонинд иш татан дурджээ.
"Амьсгалын замын вирусийн хурц дэгдэлт болдог 12 дугаар сард COVID-19-ийн шинэ давалгаа эхэлнэ" гэж Дэлхийн эмч нарын ҮЭ-ийн тэргүүн асан, профессор Леонид Эйдельман сурвалжлагчид хэлсэн байна.
Түүний ярьснаар, 11 дүгээр сар гэхэд эрүүл мэндийн системийг бүрэн дайчлах ёстой. Учир нь коронавирусийн намрын давалгаа нь дэгдэлтийн эсрэг хязгаарлалтыг цуцлаж байгаагаас үүдсэн өсөлтөөс илүү их байх тооцоо байгаа ажээ.
Тухайн улс орныг бүхэлд нь хамарсан хорио цээр биш, харин бүс нутгийн урт биш хугацаатай хорио цээр илүү үр дүнтэй арга хэмжээ байх болно. Харин улс орныг бүхэлд нь хамарсан хорио цээр эдийн засгийг улам уналтад оруулж мэднэ гэж үзэж байгаагаа Эйдельман илэрхийлсэн байна.
ДЭМБ Оросын COVID-19-ийн вакциныг сонирхож байна гэж тус байгууллагын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Сумия Сваминатан сурвалжлагчид хэлжээ.
“Коронавирусийн бэлдмэл болох авифавирыг туршиж буйг бид мэдэж байгаа. Эмийг хоёр юмуу гурван удаа туршина. Тиймээс үр дүн гарахыг хүлээж байна. Гэхдээ үүнэээс гадна бид Оросын вакциныг бас сонирхож байгаа юм” гэж тэрээр хэлсэн байна.
Вакцин гаргаж авахаар ажиллаж буй байгууллагуудын эв санааны нэгдлийн тестүүд ДЭМБ-д бий гэж Сваминатан тэмдэглээд, оросын эрдэмтэд хамтран ажиллахыг зөвшөөрнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Одоо ДЭМБ-ын хэрэгжүүлж байгаа COVID-19-ийн эм бэлдмэлийн эв санааны нэгдлийн тестүүдэд Орос улс оролцохгүй байгаа юм. РИА Новости агентлагийн мэдээлснээр АНУ, Их Британи, Хятад, Франц улс хөтөлбөрт бас нэгдээгүй ажээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ