Коронавирусийн халдвар авах эрсдэл нь генетиктэй холбоотой байдаг
Оросын Белгородын улсын үндэсний судалгааны их сургуулийн хүний молекулярын лабораторийн эрхлэгч Михаил Чурносов ТАСС-ын сурвалжлагчтай ярилцахдаа, коронавирусийн халдвар авах эрсдэл болон хүний генетик хоорондоо холбоотой тухай ярьжээ.
Түүний хэлснээр, халдвар авах магадлал нь хувь хүний генетикийн онцлогоос шалтгаалдаг байна. Хүний өвчний 90 орчим хувь нь их, бага хэмжээгээр генетикийн мөн чанартай, түүний дотор халдварт өвчинд өртөмтхий байдалтай холбоотой байдаг ажээ.
"Ангиотензиныг хувиргадаг фермент буюу АТФ нь онцгой фермент юм. Үүний ачаар бие махбодидид ус давсны тэнцвэр болон артерийн даралтыг хэвийн барьж байдаг юм" гэж Чурносов тайлбарласан байна. Гэхдээ ийм ферментын ул мөр бие махбодийн бүх эдэд байдаг аж.
“Энэ тохиолдолд цусны бүлэг нь зэрэгцээ орших генүүдийн генетикийн маркер болдог. Биеийн хүнд эмгэг жишээлбэл чихрийн шижин болон таргалалттай байх нь өвчлөлд өртөмтхий болгодог хүчин зүйл юм" гэжээ.
Коронавирусээр өвчилж, эдгэрсэн хүмүүс үлдсэн бүх амьдралынхаа туршид халдварын үр дагаврыг амсах болно гэсэн дүгнэлтийг Их Британийн эрүүл мэндийн үндэсний албаны мэргэжилтнүүд өмнө нь хийсэн. Өвчилж эдгэрсэн гурван хүн тутмын нэг нь уушгины сорвижилттой, насан туршдаа бие, сэтгэхүйн болон ойн санамжийн асуудалтай болж мэднэ гэж эмч нар хэлсэн байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ